C. Банкны дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландын төв банкинд үйлчлүүлэхээр $n$ хүн дараалалд зогсож байгаа бөгөөд хүн бүр өөрийн өндрийг ($h_{i}$) болон дараалалд байгаа бусад хүмүүсийн өндрийг мэднэ. Мөн хүн бүр дараалалд түүнээс өмнө зогсож байгаа бөгөөд түүнээс өндөр хүмүүсийн тоог ($a_{i}$) тоог мэдэж байв.

Удалгүй үдийн цайны цаг эхэлсэн тул дараалалд байсан хүмүүс дарааллаа орхин хүлээлгийн өрөөнд байгаа сандлууд дээр сууцгааж хүлээв. Гэвч үдийн цайны цаг дуусч эргэн дараалалдаа зогсох болоход, хэн нь ч бүгд яг ямар дараалалтай зогсож байсныг санахгүй байлаа. Гэхдээ хүн бүр $a_{i}$ тоог санаж байв.

Хэрвээ боломжтой бол хүмүүс ямар дарааллаар зогсож байсныг сэргээж өгнө үү. Хэд хэдэн боломжит дарааллын хувилбар олдож болох ч аль нэгийг нь л олоход хангалттай. Мөн та олдсон дараалалд тохирох хүмүүсийн өндөр буюу $h_{i}$ тоонуудын боломжит аль нэг олонлогийг хэвлэх хэрэгтэй.

Оролт

Оролтын эхний мөрөнд дараалалд зогсож байсан хүмүүсийн тоо $n$ байна. ($1 ≤ n ≤ 3000$)

Дараагийн $n$ мөрөнд, мөр бүрд "$name_{i}\ a_{i}$" хэлбэртэй тодорхойлолт өгөгдөнө. Энд байгаа $name_{i}$ нь $i$-р хүний нэр бөгөөд $10$ тэмдэгтээс хэтрэхгүй урттай, латин жижиг үсэгнүүдээс бүрдсэн хоосон биш тэмдэгт мөр байна. Харин $a_{i}$ нь дараалалд $i$-р хүнээс өмнө зогсож байгаа бөгөөд түүнээс өндөр хүмүүсийн тоог илэрхийлсэн $0 ≤ a_{i} ≤ (n - 1)$ байх бүхэл тоо юм. Бүх хүмүүсийн нэр хоорондоо ялгаатай.

Гаралт

Хэрвээ шаардлагыг хангах боломжит дараалал олдохгүй бол нэг мөрөнд "-1" гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "$name_{i}\ h_{i}$" хэлбэртэй $n$ мөрүүд хэвлэнэ. $h_{i}$ нь $1$-ээс $10^{9}$ ($1$ болон $10^{9}$-ийг оруулаад) хүртэлх бүхэл тоо байх ба $name_{i}$ нэртэй хүний боломжит өндөр юм. Дараалалд зогсож байгаа хүмүүсийг дарааллын дараалалд байх дарааллаар хэвлэнэ. Зарим хүмүүс адилхан өндөртэй байж болох буюу $h_{i}$ тоо давхцаж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
a 0
b 2
c 0
d 0
Гаралт
a 150
c 170
d 180
b 160
Оролт
4
vasya 0
petya 1
manya 3
dunay 3
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...