A. Хөгтэй онигоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Аль хэдийн шинэ жилийн амралтууд өнгөрчээ. Санта Клаус ба түүний хамтран ажиллагчид амарч, зочид хүлээн авахаар болжээ. "Шинэ жил болон зул сарын залуус" уулзахад, тэдний туслахууд зочин болон эзнээс ирсэн захианаас нэрсийг нь хайчилж аваад төв хаалган дээр өлгөжээ. Нэгэн шөнө, бүх хүн орондоо орсон хойгуур хэн нэгэн өлгөсөн нэрсийг авчихжээ. Тэгээд тэр магадгүй үсгүүдийнх нь байрыг нь сольчихоод үүдэнд овоолоод тавьчихаж.

Маргааш өглөө нь эмх цэгцийг алдагдуулсан гэмтнийг олох боломжгүй болсон бөгөөд хүн болгон нэрсийг сэргээж болох эсэхийг сонирхож байв. Тэгээд бид тэнд илүү үсэг байхгүй, бас өөр хэн нэгэн дахин үсэг хайчлах шаардлагатай эсэхийг мэдэх хэрэгтэй болов.

"Шинэ жил болон зул сарын залуус" болон түүний найзуудад энэхүү асуудлыг шийдэхэд туслана уу. Танд өмнөх орой өлгөсөн 2 нэрс болон маргааш өглөө нь олдсон үсгүүд өгөгдөнө.

Оролт

Оролт гурван мөрнөөс тогтно : Эхний мөрөнд зочны нэр, хоёрдахь мөрөнд эзний нэр, гуравдах мөрөнд өглөө олдсон овоолсон үсгүүд тус тус өгөгдөнө. Бүх мөр хоосон биш бөгөөд зөвхөн том латин үсэг агуулна. Мөр болгоны урт 100-аас хэтрэхгүй.

Гаралт

Хэрэв овоолсон үсгүүдийн байрыг сольж "Шинэ жил болон зул сарын залуус"-ын нэрсийг гаргаж ирж чадах бол "YES", үгүй бол "NO" гэж хэвлэнэ үү. (Хашилтгүйгээр)

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
SANTACLAUS
DEDMOROZ
SANTAMOROZDEDCLAUS
Гаралт
YES
Оролт
PAPAINOEL
JOULUPUKKI
JOULNAPAOILELUPUKKI
Гаралт
NO
Оролт
BABBONATALE
FATHERCHRISTMAS
BABCHRISTMASBONATALLEFATHER
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээнд сүүлийн мөр эхний хоёр нэрсийг үүсгэхэд хангалттай бөгөөд илүү үсэг гарахгүй.

Хоёрдахь жишээнд овоолсон үсгэнд "P" үсэг дутаж байгаа ба илүү 1 ширхэг "L" үсэг байна.

Гуравдахь жишээнд илүү 1 ширхэг "L" үсэг байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...