C. Шинэ жилийн цасан хүн

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нямбай Жэралд ширээ чимэглэх ба сайхан сэтгэлт Александр ил захидал илгээж, Сергей цасан хүн хийхээр болов. Цасан хүн бүр гурван цасан бөмөгнөөс бүрдэх ёстой (нэг том, нэг дунд, нэг жижиг). Сергейд түүний ихэр тусласан, тэд аль хэдийн $n$ ширхэг $r_{1}$, $r_{2}$, ..., $r_{n}$ радиустай цасан бөмбөг хийсэн. Цасан хүнээс нэгийн хийхийн тулд гурван өөр радиустай цасан бөмбөг хэрэгтэй. Жишээ нь: бөмбөгнүүдийн радиус $1$, $2$, $3$ байж цасан хүнийг хийнэ гэвч $2$, $2$, $3$ эсвэл $2$, $2$, $2$ байвал хийж чадахгүй. Сергей ба түүний ихэрт цасан бөмбөгнүүдээр хамгийн ихдээ хэдэн цасан хүн хийхийг тооцоолоход нь тусална уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$-ийг ($1 ≤ n ≤ 10^{5}$) оруулна (цасан бөмбөгнүүдийн тоо). Дараагийн мөрөнд $n$ ширхэг бүхэл $r_{1}$, $r_{2}$, ..., $r_{n}$ ($1 ≤ r_{i} ≤ 10^{9}$) тоонуудыг оруулна (бөмбөгнүүдийн радиус). Бөмбөгнүүдийн радиус давхцаж болно.

Гаралт

Эхний нэг мөрөнд $k$ (цасан хүний хамгийн их тоо). Дараагийн $k$ мөрөнд цасан хүний тодорхойлолтууд агуулагдана. Цасан хүн бүрийн тодорхойлолтууд нь зайгаар тусгаарласан гурван тооноос бүрдэх ёстой (том бөмбөгний радиус, дунд бөмбөгний радиус болон жижиг бөмбөгний радиус). Цасан хүнийг ямар ч дарааллаар хэвлэж болно. Хэрвээ олон шийдлүүд байвал аль нэгийг нь хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
7
1 2 3 4 5 6 7
Гаралт
2
3 2 1
6 5 4
Оролт
3
2 2 3
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...