B. Шинэ жилийн картууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Гералд нямбай гэх чинь ширээг засаад, Александр нэгэн постыг Codeforces-д бичиж дуусгаад, найзуудаас нь ирсэн шинэ жилийн мэндчилгээнүүдэд хариу өгч байлаа. Александр $n$ найзтай ба түүнрүү найз болгон нь яг нэг и-карт явуулсан. Найзуудыг нь картыг илгээсэн дарааллаар нь $1$-ээс $n$ хүртэл дугаарлая. $i$-р найз Александр-т $i$ дугаартай картыг илгээсэн.

Александр бас найзууддаа карт илгээхээр болсон, гэхдээ тэр интернетд байгаа шинэ карт өгөхөөргүй байхаар шийдсэн. Тэр өмнө нь найзуудаас нь ирсэн картыг ашиглахаар болов (заримдаа, ер нь бол тэр чухал мэдээллийг нэмдэггүй). Эхлээд Александр-т карт байгаагүй ба тэр үргэлж доорх 2 дүрмийг баримталдаг.

  1. Тэр хэзээ ч тухайн картыг илгээсэн найзруугаа тэрхүү картыг илгээдэггүй.
  2. Ямар нэг мөчид өөрт нь байгаа картнуудаас Александр өөртөө хамгийн таалагддагийг нь байнга сонгодог.

Александр найз бүртээ яг 1 карт илгээхийг хүсч байгаа. Мэдээж Александр 1 картаа олон удаа илгээж болно.

Александр ба түүний найзууд өөрийн гэсэн илүүд үзэх картуудын жагсаалттай бөгөөд $1$-ээс $n$ хүртэлх тооны сэлгэмэл байна. Жагсаалтын эхнийх нь хамгийн их таалагддаг картны дугаар, хоёрдугаарх нь хоёрдугаар их таалагддаг картны дугаар, гэх мэтээр хамгийн сүүлийн тоо нь хамгийн бага таалагддаг картны дугаар юм.

Таны даалгавар бол Александр-т карт явуулах хуваарийг нь олж өгөх юм. Яг хэзээ тэр найзууддаа картаа явуулах ёстойг тодорхойл, тэдэнд тус бүрд нь аль болох таалагдахаар байх ёстой. Өөрөөр хэлбэл Александр 2 дүрмийг ямагт баримтлахаас гадна найз тус бүр нь аль болох түүнд илүүд үзэгдэхээр картыг хүлээн авсан байх ёстой.

Александр ямар карт явуулахаа дураараа сонгодоггүй боловч үргэлж 2 дүрмээ нарийн баримталдаг.

Оролт

Эхний мөрөнд $n$ бүхэл тоо ($2 ≤ n ≤ 300$) - Александр-н найз, картын тоо. Дараагийн $n$ мөр тус бүрд түүний найзуудын илүүд үзэх картуудын жагсаалт өгөгдөнө. Мөр болгон ялгаатай $1$-ээс $n$ хүртэлх тоог агуулна. Сүүлийн мөрөнд Александр-н илүүд үзэх картуудын жагсаалт байна.

Гаралт

$n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан тоонууд хэвлэнэ: $i$-р тоо нь $i$-р найздаа картаа явуулахын яг өмнө хэнээс карт авсан тэр найзынх нь дугаар болно. Олон хариутай бол аль нэгийг нь хэвлэ.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
4
1 2 3 4
4 1 3 2
4 3 1 2
3 4 2 1
3 1 2 4
Гаралт
2 1 1 4

Тэмдэглэл

Эхний жишээн дээр, бүх зүйл явцыг доор харуулав:

  1. Александр эхний найзаасаа $1$-р картыг хүлээж авна.
  2. Александр сая хүлээж авсан картаа (яг энэ мөчид түүнд ганц л карт байгаа ба мэдээж энэ нь түүний хувьд хамгийн илүү нь болно) $2$ болон $3$ дугаартай найзууд уруугаа явуулна.
  3. Александр хоёрдох найзаасаа $2$-р картыг хүлээж авна, одоо түүнд хоёр карт байгаа -- $1$ ба $2$.
  4. Александр эхний найз уруугаа карт явуулна. Тэр $1$-р картанд илүү дуртай боловч эхний найз уруугаа явуулж болохгүй тул $2$ дугаартай картыг явуулна.
  5. Александр гуравдах найзаасаа $3$-р картыг хүлээж авна.
  6. Александр дөрөвдэх найзаасаа $4$-р картыг хүлээж авна.
  7. Александрт байгаа картуудаас дөрөвдэх найзад хамгийн их таалагдах нь $3$ дугаартай карт тул түүнлүү явуулна.

Александр хэд хэдэн найз уруугаа зэрэг карт явуулж чадна (энэ жишээн дээр хоёрдох болон гуравдах найз). Александр $3$-р картыг эсвэл $4$-р картыг хүлээж авсныхаа дараа $3$-р картыг дөрөвдэх найздаа явуулж чадна (аль ч тохиолдол нь зөв).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...