A. Шинэ жилийн ширээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жеральд шинэ жилийн ширээ засаж байв. Түүний ширээ нь дугуй хэлбэртэй бөгөөд энэ нь $R$ радиустай. Тэрээр олон зочид гэртээ урьсан тул бүх зочидод хүрэлцэхүйц таваг ширээн дээр багтах эсэхэд ихээхэн санаа зовж байгаа юм. Таваг ч мөн адил дугуй хэлбэртэй бөгөөд $r$ радиустай байна. Бүх таваг ширээнд багтах ёстой ба давхарлаж тавьж болохгүй боловч хоорондоо шүргэлцэж болно. Жеральд-д $N$ таваг ширээнд багтах үгүйг олж туслана уу.

Оролт

Эхний мөрөнд $N$, $R$, $r$ ($1 ≤ N ≤ 100, 1 ≤ r, R ≤ 1000$) буюу нийт тавгийн тоо, ширээний болон тавгийн радиусыг илэрхийлсэн гурван тоо өгөгдөнө.

Гаралт

$N$ таваг багтах бол $YES$, үгүй бол $NO$ гэж хэвлэ. Жич: Бүх таваг ширээний ирмэгт хүрж байх ёстой.

Орчуулсан: Дулам

Жишээ тэстүүд

Оролт
4 10 4
Гаралт
YES
Оролт
5 10 4
Гаралт
NO
Оролт
1 10 10
Гаралт
YES

Тэмдэглэл

The possible arrangement of the plates for the first sample is:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...