C. Дѳрвѳн хэрчим

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алекс хэдэн сар хүлээсний эцэст Боб дүүгийнхээ явуулсан зургийг хүлээн авчээ. Одоо харин тэр эргээд дүүдээ бэлэг явуулах гэж байна. Алекс хэсэг бодож байгаад, бэлэн зүйл байхгүй болохоор тэгш өнцөгт илрүүлэгч програм бичихээр шийдсэн байна. Түүний програм өгөгдсѳн $4$ хэрчим эерэг талбайтай, координатын тэнхлэгүүдтэй параллель талтай тэгш ѳнцѳгтийн тал болж чадах эсэхийг олдог байх ёстой юм. Алекс ганцаараа хийж чадаагүй тул таниас тусламж хүссэн байна.

Оролт

Дѳрвѳн мѳрѳнд, мѳр бүрт хэрчмийн эхлэл тѳгсгѳлийн цэгийн координатыг илэрхийлэх $x_1, y_1, x_2, y_2 ( - 10^9 ≤ x_1, y_1, x_2, y_2 ≤ 10^9)$ тоонууд.

Гаралт

Бодлогын нѳхцѳл хангах тэгш ѳнцѳгтийг үүсгэх бол $YES$, бусад тохиолдолд $NO$ гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj, zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
1 1 6 1
1 0 6 0
6 0 6 1
1 1 1 0
Гаралт
YES
Оролт
0 0 0 3
2 0 0 0
2 2 2 0
0 2 2 2
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...