B. Цифрүүдийн сэлгэмэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Андрей-гийн дуртай тоо бол $n$ юмаа. Андрей-гийн найзууд түүнд шинэ жилийн бэлэг болгон хоёр ижил $n$ тоог өгсөн. Тэр тэднийг хананд өлгөж шохоорхон харж байлаа.

Дараа нь Андрей хоёр ижил тоог харсаар байгаад уйдсан ба тэр эхний тооны оронг сольж эхлэсэн, дараа нь нөгөө тооны, дараа нь дахин эхний тооны оронг гэх мэт дур мэдэн тоо бүрийг өөрчилнө. Хэрвээ тоог сэлгэж дууссаны дараа эдгээр хоёр тооны нийлбэрийн сүүлийн тэгүүдийн тоо байж болох хамгийн байхаар өөрчлөхийг хүсч байгаа.

Та өгөгдсөн $n$ тооноос дээрх шинжийг агуулсан хоёр сэлгэсэн тоог олж чадах уу?

Оролт

Эхний мөрөнд эерэг бүхэл $n$ тоо агуулагдана. Энэ тооны орон нь $10^{5}$-аас хэтэрч болохгүй. Мөн энэ тоог тэгээр эхлүүлэхгүй бичнэ.

Гаралт

$n$ тоонд оронгийн сэлгэлт хийсэн хоёр тоо, энэ нь сэлгэлт хийсэн хувилбаруудаас нийлбэрийх нь сүүлийн тэгүүд боломжит хамгийн их байх тоонууд байна. Сэлгэлт нь тэгээр эхлэхгүй (бэлэгний бүх тоо хэвлэгдсэн байх ёстой). Хоёр сэлгэмэл нь ижил байх албагүй. Хэрвээ хэд хэдэн хариулт байвал аль нэгийг нь хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
198
Гаралт
981
819
Оролт
500
Гаралт
500
500
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...