B. 3-тын тооллын Логик

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петя компьютерт үнэхээр их дуртай. Саяхан тэрээр ээжээсээ "Тернатрон IV" хэмээх шинэхэн компьютерыг бэлэг болгон авчээ. Бусад орчин үеийн компьютеруудаас ялгаатай нь "Тернатрон IV" нь 3-тын тооллын систем дээр үйлдэл хийдэг бөгөөд 2-тын тооллын логик энд үйлчлэхгүй ажээ. Петя шуудхан л уг компьютер дээр $xor$ үйлдлийг хэрхэн гүйцэтгэхийг мэдэхийг хүсжээ (аль эсвэл уг компьютер дээр $xor$-той ямар нэгэн үйлдэл байгаа эсэхийг мэдэхийг хүсжээ).

Түүнчлэн ийм үйлдэл оршин байдаг болохыг мэдсэн бөгөөд уг үйлдэл нь яг $xor$-той ижилхэн ажилладаг байжээ (тэгсэн хэдий ч үүнийг $tor$ гэж нэрлэдэг байв). Бид $a tor b$ гэсэн илэрхийллийн утгыг тооцоолох хэрэгтэй болсон гэж үзье. $a$ болон $b$ гэсэн 2 тоо нь 2-уулаа 3-тын тооллын систем дээр бичигдсэн байх бөгөөд нэг нь нөгөө тооныхоо араас бичигдэнэ ($b$ нь $a$-ын ард бичигдсэн байна). Хэрэв эдгээр тоонууд нь ялгаатай тооны цифрүүдтэй байвал эдгээр тоонуудыг ижил тооны цифртэй болох хүртэл богино тооных нь урд 0-үүд нэмсээр байх юм. Дараа нь эдгээр тоонуудыг цифр цифрээр нь нэмнэ. Нэмэгдэж буй 2 цифр бүрийн хувьд нийлбэр утгыг нь 3 модулаар бодсон байх юм. Түүнчлэн цифрүүдийг нэмж байхдаа урагшаа орон санахгүй болохыг анхаарна уу, өөрөөр хэлбэл энэ үйлдлийг хийж байхад цифрүүд нь урагшаа шилжихгүй байна. Жишээлбэл $14_{10} tor 50_{10} = 0112_{3} tor 1212_{3} = 1021_{3} = 34_{10}$ байх юм.

Петя $a$ болон $c$ гэсэн тоонуудыг цаасан дээр бичжээ. Тэгвэл түүнд туслан $a tor b = c$ байх $b$ тоог олж өгнө үү. Хэрэв ийм байх хэд хэдэн тоо байвал тэдгээрийн хамгийн багыг нь хэвлэнэ үү.

Оролт

Эхний мөрөнд 2 бүхэл тоо $a$ болон $c$ ($0 ≤ a, c ≤ 10^{9}$) өгөгдөнө. 2 тоо нь 2-уулаа 10-тын тооллын систем дээр бичигдсэн байх юм.

Гаралт

$a tor b = c$ байх бүхэл тоо $b$-г хэвлэнэ үү. Хэрэв хэд хэдэн боломжит $b$ тоо байвал тэдгээрийн хамгийн багыг нь хэвлэнэ үү. Та хариултаа 10-тын тооллын систем уруу хөрвүүлэн хэвлэх ёстойг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
14 34
Гаралт
50
Оролт
50 34
Гаралт
14
Оролт
387420489 225159023
Гаралт
1000000001
Оролт
5 5
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...