A. Бэлгэнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жаахан Петя бэлгэнүүдэд үнэхээр их дуртай. Саяхан тэр ээжээсээ шинэ жилийн бэлгэнд шинэ нөүтбүүк авсан. Тэрээр бусдад бэлэг өгөх нь өөрт нь илүү тааламжтай байх тул бэлгээ хэн нэгэнд өгхөөр шийджээ. Мөн тэр энэ завшаанаараа шинэ жилийн үдэшлэг зохиож $n$ найзуудыгаа урьжээ.

Петя бэлэг авахаас өөр юманд илүү дуртай ба энэ нь бусад хүүхдүүдийгаа хэн нэгэнд бэлэг өгөхийг харах юм. Ийм учраас тэр нөүтбүүкээ дараа жилийн шинэ жил хүртэл аюулгүй газар нуухаар болоод өөрөө оролцохгүй найзуудыгаа хоорондоо бэлэг солилцихыг хархаар шииджээ. Тэр бүх найзуудыгаа $1$ ээс $n$ хүртэл бүхэл тоогоор дугаарласан. Петя $i$ дугаартай найз нь $pi$ дугаартай найзад нь бэлэг өгсныг санаж байгаа. Мөн найзууд нь яг нэг нэг ширхэг бэлэгтэй ирснийг санаж байгаа.

Одоо Петя $i$ дугаартай найзад нь ямар дугаартай найз нь бэлэг өгснийг мэдэхийг хүсч байгаа.

Оролт

Эхний мөрөнд $n (1 ≤ n ≤ 100)$ тоо агуулах ба энэ нь Петягийн үдэшлэгт урьсан найзуудын тоо. Дараагийн мөрөнд n ширхэг тоо зайгаар тусгаарлан өгөгдөх ба $i$ дахь тоо нь $pi$ юм. Энэ нь $i$ дугаартай найз нь $pi$ дугаартай найзад нь бэлэг өгсөн юм. Хүүхэд бүр нь яг нэг бэлэг авсан нь баталгаатай. Мөн зарим найз нь бусаддаа бэлэг өгөх Петягийн санааг дагахгүй байх боломжтой юм. Эдгээр найз нар нь өөрсөддөө бэлэг өгсөн.

Гаралт

$n$ ширхэг тоо зайгаар тусгаарлан хэвлэгдэх ба $i$ дугаар тоо нь $i$ дугаар хүнд бэлэг өгсөн найзых нь дугаартай тэнцүү байх юм.

Орчуулсан: Gantushig

Жишээ тэстүүд

Оролт
4
2 3 4 1
Гаралт
4 1 2 3
Оролт
3
1 3 2
Гаралт
1 3 2
Оролт
2
1 2
Гаралт
1 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...