C. Тэг-Нэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петяа бяцхан Машатай тоглох дуртай. Тэр саяхан "Zero-One" нэртэй тоглоомыг ээжээсээ бэлгэнд авчээ. Петя Машаг цуг тоглохыг урьсан юм.

Тоглоом эхлэхийн өмнө ширээн дээр тоглоомын карт зүүнээс баруун хүртэл эгнэсэн байв. Карт болгон 0 эсвэл 1 гэсэн цифрийг агуулдаг. Тоглогчид ээлжлэн нүүх бөгөөд Маша эхлэж нүүнэ. Нүүлт болгонд тоглогч 1 картыг авч хаяад зайг нөхөж баруун талын картуудыг зүүн талруу нь шахдаг. Жишээ нь хэн нэгэн нүүгээгүй байхад ширээн дээрх картууд 01010101 дараалалтай байрлаж байхад 4-р картыг авч хаяхад (картууд 1-ээс эхлэж дугаарласан болно) 0100101 болно.

Тоглоом ширээн дээр яг хоёр карт үлдэхэд дуусдаг. Энэхүү цифрүүдийг хоёртын тоо байна гэж тодорхойлъё. Хамгийн зүүн битийг хамгийн эхний бит гэж үзнэ. Машагийн зорилго бол энэ тоог хамгийн бага байлгах бөгөөд Петяагийн зорилго бол хамгийн их байлгах юм.

Нэгэн таагүй зүйл тоглоом эхлэхийн үед тохиолджээ. Хүүхдүүд зарим картан дээр жүүс асгасан байсан ба цифрийг нь мэдэх боломжгүй болсон байлаа. Энэхүү карт 0 эсвэл 1 байж болно. Тэгвэл бүх боломжит анхны картуудын хувьд Маша, Петяа хоёр хамгийн сайнааар тоглоход үлдэж болох боломжит хоёр картуудыг хослолуудыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд "0" эсвэл "1" эсвэл "?" гэсэн тэмдэгтүүдээс бүтэх тэмдэгт мөр өгөгдөнө. "?" нь тоглоомын өмнө цифр нь арилчихсан байсан карт юм. Дарааллын урт $2$-оос $10^{5}$ хүртэл байна

Гаралт

Боломжит бүх тоглолтуудын гарч болох бүх хоёр картын хослолуудыг хэвлэ. Хоёр картын хослолыг цагаан толгойн дарааллаар хэвлэнэ.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
????
Гаралт
00
01
10
11
Оролт
1010
Гаралт
10
Оролт
1?1
Гаралт
01
11

Тэмдэглэл

Эхний жишээнд нийт 16 боломж байгаа. 0000 хувьд 00 болно. 1111 хувьд 11 болно. 0011 хувьд 01 болно. 1100 хувьд 10 болно. Бусад нь ямар ч гарсан бай дээрх 4 боломж үлдэнэ.

Гуравдахь жишээнд боломжит хоёр дараалал байгаа : 111 болон 101. 111 хувьд 11 болно. 101 хувьд 01 болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...