B. Тэгш өнцөгт ба квадрат

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петя тэгш өнцөгтүүдэд, ялангуяа квадратуудад маш дуртай. Саяхан тэр ээжээсээ хавтгай дээр орших $8$ цэг бэлгэнд авчээ. Цэгүүд нь бүгд хоорондоо ялгаатай. Петя тэднийг тус бүр нь $4$ цэг агуулсан $2$ хэсэг болгож хуваахаар шийджээ. Ингэснээр эхний хэсгийн цэгүүд ямар нэг квадратын оройнууд дээр, $2$ дахь хэсгийн цэгүүд тэгш өнцөгтийн оройнууд дээр байрлав.

Анх өгөгдсөн $8$ цэг бүр аль нэг хэсэгт нь хамаарах ёстой. $2$ дахь хэсгийн тэгш өнцөгт нь мөн адил квадрат ч байж болно. Хэрэв хуваарилалт хийх боломж олон байвал Петя эдгээр хуваарилалтуудын алинд ч сэтгэл хангалуун байх болно. Түүнд ийм хуваарилалт олоход нь туслаарай. Хуваарилалтан дахь тэгш өнцөгт болон квадратын талбай нь $0$ биш байх ёстой. Зургийн талууд нь координатуудын тэнхлэгүүдтэй параллель байх албагүй юм.

Оролт

Нийтдээ $8$ мөрөнд мөр бүрд хоёр бүхэл тоо буюу тухайн цэгийн координат өгөгдөнө. Бүх координатуудын абсолют утга нь $10^{4}$-ээс хэтрэхгүй. Ямар ч $2$ цэг давхцахгүй.

Гаралт

Хэрэв бидний хүсч буй хуваарилалт байвал гаралтын эхний мөрөнд "YES" гэж хэвлээрэй. $2$ дахь мөрөнд, квадратын оройнууд дээр орших цэгүүдийн дугаарыг харуулах, хоосон зайгаар тусгаарлагдсан $4$ тоог хэвлээрэй. Цэгүүд нь $1$-ээс эхлэн дугаарлагдана. Дугааруудыг дурын дарааллаар хэвлэж болно. $3$ дахь мөрөнд, дээрхтэй ижил загвараар тэгш өнцөгтийн оройнууд дээр орших цэгүүдийн индексийг хэвлээрэй. Хэвлэсэн дугаарууд хосоороо ялгаатай байх ёстой.

Хэрэв бидний хүсч буй хуваарилалт байхгүй бол эхний мөрөнд "NO" гэж хэвлээрэй. Үүний дараа ямар нэг гаралт хэвлэх шаардлагагүй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
0 0
10 11
10 0
0 11
1 1
2 2
2 1
1 2
Гаралт
YES
5 6 7 8
1 2 3 4
Оролт
0 0
1 1
2 2
3 3
4 4
5 5
6 6
7 7
Гаралт
NO
Оролт
0 0
4 4
4 0
0 4
1 2
2 3
3 2
2 1
Гаралт
YES
1 2 3 4
5 6 7 8

Тэмдэглэл

Гурав дахь жишээнд анхаарлаа хандуулаарай. Дүрс нь координатын тэнхлэгүүдтэй параллель байх албагүйг харуулж байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...