A. Орлуулалт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петя $n$ бүхэл тоонуудаас бүрдсэн массивд маш их дуртай. Уг массивын элемент бүр нь $1$-ээс $10^{9}$ хооронд агуулагдах ёстой. Саяхан түүнд ээжээс нь бэлэг болгон массив ирсэн. Петя энэ удаа дургүй байлаа. Тэр массиваас яг нэг элемент сонгохоор шийдсэн ба түүнийгээ өөр нэг бүхэл тоо орлуулна. Уг тоо нь $1$-ээс $10^{9}$-ийн хооронд багтсан тоо байна. Хэрэв үүнд багтаагүй бол уг тоог тухайн солих гэж байгаа тоо болон бусад бүх тоонуудтай сольж болохгүй.

Орлуулалт хийсний дараа Петя массивын тоонуудыг үл буурхаар эрэмбэлнэ. Одоо тэр орлуулалт болон эрэмбэлэлт хийсний дараах боломжит хамгийн бага элементүүдтэй массивыг мэдэхийг хүссэн.

Оролт

Эхний мөрөнд нэг бүхэл $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) тоо агуулагдана. Энэ нь массивийн элементүүдийн тоо юмаа. Дараагийн мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо зайгаар тусгаарлан агуулагдана. Эдгээр нь массивын элементүүд юм. Массивын бүх элементүүд $1$-ээс $10^{9}$ дотор багтах ёстой.

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоонууд хэвлэнэ. Энэ тоонууд нь орлуулалт болон эрэмбэлэлт хийсний дараах боломжит хамгийн бага утгатай массивын элемэнтүүд юмаа.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2 3 4 5
Гаралт
1 1 2 3 4
Оролт
5
2 3 4 5 6
Гаралт
1 2 3 4 5
Оролт
3
2 2 2
Гаралт
1 2 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...