C. Солилцоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ширээг тойрон $n$ хүн сууж байв. Бүгдэд нь нийт $s$ ширхэг хөзөр байгаа. Илүү тодруулбал хамгийн эхний хүнд зөвхөн 1 дүгээр өнгийн хөзрүүд байгаа, 2 дугаар хүнд зөвхөн 2 дугаар өнгийн хөзрүүд байгаа г.м. бүх хүнд ганцхан өнгийн хөзөрнүүд байна. Тэд дараах дүрмээр хөзөр солилцож болно:

  • Тоглогч зөвхөн өөрийн өнгийн картнаас өгч болно.
  • Тоглогч өөрт байгаа өнгийг авахгүй (өөрөөр хэлбэл тэр өөрийнхөө өнгөтэй ижил хөзрийг авахгүй).
  • Нэг солилцоо хийхэд 2 хүн л оролцоно (нэг нэг хөзөр солилцоно).

Тэдний зорилго бол өөрт анх байсан бүх хөзрөө өгөх (өөрийн өнгөтэй бүх хөзрийг тараах). Таны даалгавар бол ийм солилцоо явуулах боломжтой эсэхийг тодорхойлох. Хэрэв боломжтэй бол бүх солилцоог хэвлэ.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 200000$) болон $s$ ($1 ≤ s ≤ 200000$) тоонууд өгөгднө. Дараагийн мөрөнд анх хүн бүрт хэд хэдэн хөзөр байсан нь өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд боломжгүй бол "No" гэж хэвлэнэ. Боломжтой тохиолдолд "Yes" гэж хэвлээд дараагийн мөрөнд хэрэгтэй солилцооны тоо болох $k$ тоог хэвлэнэ. Дараагийн $k$ мөрөнд аль 2 хүн солилцохыг тодорхойлох хос тоонуудыг хэвлэнэ. Солилцоонуудыг ямар ч дарааллаар хэвлэж болно.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
4 8
2 2 2 2
Гаралт
Yes
4
4 3
4 2
1 3
1 2
Оролт
6 12
1 1 2 2 3 3
Гаралт
Yes
6
6 5
6 4
6 3
5 4
5 3
2 1
Оролт
5 5
0 0 0 0 5
Гаралт
No
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...