B. Унари

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Унари гэдэг нь бага хэмжээний Brainfuck төрлийн хэл бөгөөд зөвхөн нэг тэмдэгтээр бичигддэг хэл юм.

Brainfuck программууд нь 8 ширхэг комманд хэрэглэдэг: +, -, [, ], <, >, ., , (уг бодлогын зорилгод эдгээрийн коммандуудын утга нь тийм ч чухал биш байна). Унари программууд нь Brainfuck программуудаас дараах алгоритмыг ашиглан үүсдэг ажээ. Эхлээд комманд болгоныг харгалзах 2-тын кодоор нь солих ба үүний тулд дараах хувиргалтын хүснэгтийг ашиглана:

  • "$>$" $ -> $ 1000,
  • "$<$" $ -> $ 1001,
  • "$+$" $ -> $ 1010,
  • "$-$" $ -> $ 1011,
  • "$.$" $ -> $ 1100,
  • "$,$" $ -> $ 1101,
  • "$[$" $ -> $ 1110,
  • "$]$" $ -> $ 1111.

Дараа нь үр дүнгийн 2-тын кодуудыг уг программ дахь дарааллын дагуу нийлүүлэн нэг 2-тын тоо үүсгэх ба эцэст нь уг тоогоо унари тооллын систем ашиглан бичнэ.

Ямар нэгэн $n$ тоог Унари тооллын системд бичихийн тулд та $n$ ширхэг 1-ыг бичих юм. Жишээлбэл 5 гэсэн тоог Унари тооллын системд бичвэл 11111 болох юм.

Танд Brainfuck программ өгөгдөх ба та уг программд дүйцэх Унари программын хэмжээг тооцоолох юм. Түүнчлэн уг хэмжээг $1000003$ $(10^{6} + 3)$ модулаар бодон хэвлэнэ үү.

Оролт

Оролтод Brainfuck программ буюу $p$ тэмдэгт мөрийг агуулах ганц мөр өгөгдөнө. Тэмдэгт мөр $p$ нь 1-ээс 100 хүртэлх тооны тэмдэгт агуулах юм. $p$ тэмдэгт мөрийн тэмдэгт болгон нь "$+$", "$-$", "$[$", "$]$", "$<$", "$>$", "$.$" эсвэл "$,$" байна.

Гаралт

Дүйцэх Унари программын хэмжээг $1000003$ $(10^{6} + 3)$ модулаар бодсон утгыг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
,.
Гаралт
220
Оролт
++++[>,.<-]
Гаралт
61425

Тэмдэглэл

Эхний жишээнд Brainfuck программ-ыг 2-тын кодоор хувиргаснаар бид 1101 1100 гэсэн тоотой болох юм. Үүний дараа кодуудыг нийлүүлэх бөгөөд ингэснээр бид 11011100 гэсэн 2-тын тооллын системийн тоотой болох ба энэ нь аравтын тооллын 220 гэсэн тоо байх юм. Иймд бидний дүйцүүлж буй Унари программ нь яг 220 удаа 1-ыг бичсэн тоо болох бөгөөд иймд уг программын хэмжээ нь 220 болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...