E. Хуучин Английн сайхан битүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шекспир хэлний өөр нэгэн шинж чанар бол хувьсагч нар нь Шекспирын хэрэглэж буй тэмдэгтүүдийн араас нэрлэгдэх бөгөөд эдгээр хувьсагч нар дээр хийх бүх үйлдлүүд (утга оноох, хэвлэх гэх мэт) нь бусад тэмдэгтүүдтэй харилцаж буй харилцан яриа мэт харагддаг ажээ. Хувьсагчдын шинэ утгыг тодорхойлохын тулд ихээхэн нуршсан арга хэрэглэдэг бөгөөд иймд программчид эдгээр аргын хэрэглээг багасгах хэрэгтэй юм.

Та $n$ ширхэг бүхэл тооны дараалал хэвлэх ёстой бөгөөд үүний тулд танд $m$ ширхэг хувьсагч болон тэдгээр дээр хийх 2 төрлийн үйлдэл өгөгдөнө:

  • хувьсагч=бүхэл тоо
  • print(хувьсагч)

Эдгээр $m$ ширхэг хувьсагчийн аль нь ч хувьсагч хэлбэрээр ашиглагдаж болох ба хувьсагчдыг "$a$"-аас "$z$" хүртэлх жижиг үсгүүдээр тэмдэглэнэ. Ямар ч бүхэл тоо нь уг үйлдэл доторх бүхэл тоо байж болох юм (хувьсагч=бүхэл тоо гэсэн үйлдэл доторх бүхэл тоо).

Эхний төрлийн үйлдлийг хэрэглэсний шийтгэл нь уг үйлдлийн бүхэл тоо доторх битүүдийн олонлогийн тоотой тэнцүү байна. Тодруулбал уг бүхэл тооны 2-тын тооллын системийн бичлэг доторх 1 гэсэн цифрийн тоо юм, жишээлбэл уг бүхэл тоо нь 7 байвал 2-тын тооллын системийн бичлэг нь 111 байх бөгөөд энэ нь 3 ширхэг гэсэн цифр агуулах учир шийтгэл нь 3-тай тэнцүү байна. Харин 2-р төрлийн үйлдлийг хэрэглэхэд ямар нэгэн шийтгэлгүй байх юм. Өгөгдсөн тоонуудын дарааллыг хэвлэхийн тулд шийтгүүлэх шийтгэлийг хамгийн бага байлгах программ зохион уг программыг хэвлэнэ үү.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоонууд болох $n$ болон $m$ ($1 ≤ n ≤ 250$, $1 ≤ m ≤ 26$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд хэвлэгдэх ёстой дараалал өгөгдөнө. Уг дарааллын элемент болгон нь $1$-ээс $10^{9}$ хүртэлх бүхэл тоо байх юм. Дараалал нь өгөгдсөн дарааллаараа хэвлэгдэх ёстой (зүүнээс баруун тийш).

Гаралт

Эхний мөрөнд оновчтой программ дахь мөрийн тоо болон оновчтой шийтгэлийн хэмжээг хэвлэнэ. Дараа нь уг программыг хэвлэх бөгөөд комманд тус бүрийг нэг мөрөнд хэвлэнэ үү. Хэрэв хамгийн бага шийтгэл бүхий хэд хэдэн программ байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно (та зөвхөн шийтгэлийг хамгийн бага байлгах хэрэгтэй).

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
7 2
1 2 2 4 2 1 2
Гаралт
11 4
b=1
print(b)
a=2
print(a)
print(a)
b=4
print(b)
print(a)
b=1
print(b)
print(a)
Оролт
6 3
1 2 3 1 2 3
Гаралт
9 4
c=1
print(c)
b=2
print(b)
a=3
print(a)
print(c)
print(b)
print(a)
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...