C. Яст мэлхийн лого

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Яст мэлхийн графикийг Лого програмчилалын хэл дээр програмчлахад олон хүн ажиллаж байна. Энэ удаад яст мэлхий шулуун шугамын дагуу хөдлөх ба зөвшөөрөгдсөн команд нь "$T$"("эргэх команд") болон "$F$"("нэг нэгж урагшлах").

Таньд яст мэлхийн командны жагсаалт өгөгдөнө. Та яг жагсаалтнаас яг $n$ команд өөрчлөх хэрэгтэй (Нэг командыг хэд хэдэн удаа өөрчилж болно). Жагсаалтан дах командуудыг бүгдийг нь хийсний дараа эхлэх цэгээс яст мэлхий хэр холдсон бэ?

Оролт

Эхний мөрөнд $командын$ тэмдэгт мөрийг оруулна. Энэ нь эхний өгөгдсөн командны жагсаалт юмаа. Энэ тэмдэгт мөр нь 1-ээс 100-н тэмдэгтийн дотор багтах ёстой ба зөвхөн "$T$" болон "$F$" тэмдэгтүүдээс бүрдэнэ.

Хоёр дахь мөрөнд бүхэл $n$ ($1 ≤ n ≤ 50$) тоо агуулагдана. Энэ нь таны жагсаалтын командыг өөрчлөх боломжит тоо.

Гаралт

Яст мэлхийн эхлэх цэгээс төгсгөлийн цэг хүртэлх боломжит хамгийн их зайг хэвлэнэ. Төгсгөлийн цэг гэдэг нь яст мэлхий жагсаалтан дахь командуудыг бүгдийг нь хийсний дараах очсон цэг юмаа.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
FT
1
Гаралт
2
Оролт
FFFTFFF
2
Гаралт
6

Тэмдэглэл

Эхний жишээнд зөв сонголт бол эхний команд ("$T$")-ийг ("$F$") команд болгон өөрчлөх юмаа. Энэ аргаар яст мэлхий 2 нэгж зай шилжинэ.

Хоёр дахь жишээнд та хоёр командыг өөрчлөх эхтэй. Хамгийн их зайг олоход дөрөв дахь командыг эхний болон сүүлийн командуудтай сольж 6 нэгж шилжилт хийнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...