A. Түринг Тэйф

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Интеркал бол хуучны нэгэн нууцлаг программчлалын хэл юм. Уг хэлний олон жигтэй шинж чанарын нэг нь тэмдэгт дээр суурилсан гаралтын арга бөгөөд уг аргыг Түринг Тэйф хэмээн нэрлэдэг ажээ. Уг арга нь 8-битийн бүхэл тоонуудын цувааг тэмдэгтүүдийн дараалал уруу хувиргадаг бөгөөд дараах аргыг ашиглах юм.

Цувааны бүхэл тоонуудыг нэг нэгээр нь хувиргах бөгөөд эхний бүхэл тооноос эхлэн хувиргана. Цувааны $i$-р элементийг хувиргахын тулд дараах 3-н алхмыг гүйцэтгэнэ:

1. Өмнө нь хэвлэгдсэн тэмдэгтийн ASCII-кодын 8-битийн 2-тын тооллын тэмдэглэгээг тонгоргоно. Цувааны эхний элементийг хувиргах үед уг алхмын үр дүнг 0 гэж үзнэ.

2. Өмнөх алхмын үр дүнгээс цувааны $i$-р элементийг хасан гарсан утгыг 256 модулаар бодно.

3. Өмнөх алхмын үр дүнгийн 2-тын тооллын тэмдэглэгээг дахин тонгоргох бөгөөд ингэснээр $i$-р тэмдэгтийн ASCII-кодыг үүсгэн хэвлэх юм.

Танд уг аргаар хэвлэгдсэн текст өгөгдсөн бол уг текстийг үүсгэх анхны цувааг сэргээнэ үү.

Оролт

Оролт нь $text$ тэмдэгт мөр агуулсан дан мөрөөс тогтох бөгөөд уг текст нь дээр дүрсэлсэн аргыг ашиглан хэвлэсэн захиа агуулсан байна. $text$ тэмдэгт мөр нь 1-ээс 100 хүртэлх тооны тэмдэгт агуулсан байх бөгөөд $text$ тэмдэгт мөрийн тэмдэгт болгоны ASCII-код нь 32 (хоосон зай)-оос 126 (~) хүртэлх утгатай байх юм.

Гаралт

Уг аргаар $text$ тэмдэгт мөрийг үүсгэх анхны цувааг хэвлэнэ үү. Цувааны бүхэл тоо бүрийг нэг мөрөнд хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
Hello, World!
Гаралт
238
108
112
0
64
194
48
26
244
168
24
16
162

Тэмдэглэл

Жишээ тестийн эхлэл хэсэг уруу анхааралтай сайн харья. Эхний тэмдэгт нь ASCII-код $72 = 01001000_{2}$ байх "$H$" тэмдэгт байна. Үүнийг тонгоргоход $00010010_{2} = 18$ үүсэх ба уг тоо нь 2-р алхмын үр дүн болох ёстой юм. 1-р алхмын үр дүнг 0 гэж үзэх бөгөөд ингэснээр цувааны эхний элемент нь $(0 - 18)$ mod $256 = 238$ байх ёстой юм. Энд $a$ mod $b$ гэдэг нь $a$ тоог $b$ тоонд хуваагаад гарах үлдэгдлийг илэрхийлнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...