B. Эсрэг зүйлсийн таталцал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хүн болгон нь эсрэг зүйлүүд хоорондоо таталцдаг болохыг мэддэг билээ. Харин энэ онол нь "Төгс зохицол" хэмээх болзоо зохион байгуулагч байгууллагын үндсэн зарчим юм. "Төгс зохицол" болзоо зохион байгуулагч байгууллага нь өөрсдийн үйлчлүүлэгчдээ тэдгээрийн сонирхлоор нь ангилан $i$-р үйлчлүүлэгчдээ $t_{i}$ ($ - 10 ≤ t_{i} ≤ 10$) дугаарыг олгодог. Мэдээж хэрэг нэг тоо нь хэдэн ч тооны үйлчлүүлэгчид очсон байж болно, өөрөөр хэлбэл хэдэн ч тооны үйлчлүүлэгчид нь ижил дугаартай байж болох юм.

"Төгс зохицол" байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааг сурталчлахыг хүссэн ба эсрэг хосуудын тоог нийтлэхээр болжээ. Эсрэг хосууд гэдэг нь эсрэг $t$ утгатай хосуудыг хэлэх ба хос болгон нь яг 2 үйлчлүүлэгчдээс тогтох юм. Үйлчлүүлэгч нь хосын тоонд дурын тооны удаа багтсан байж болно. Уг байгууллагад туслан өгөгдсөн дараалал $t_{1}, t_{2}, ..., t_{n}$-ын хувьд хайж буй тоог олох программ бичиж өгнө үү. Жишээлбэл хэрэв $t = (1,  - 1, 1,  - 1)$ байвал $t_{i}$ болон $t_{j}$ нь ялгаатай тэмдэгтэй байх ямар ч $i$ болон $j$ нь хос үүсгэх юм. Тиймээс хайж буй тоо нь 4-тэй тэнцүү байна.

Мэдээж хэрэг үйлчлүүлэгч нь өөртэйгөө хос үүсгэж болохгүй.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) өгөгдөх ба энэ нь уг байгууллагын хос тохируулах үйлчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийн тоог илэрхийлнэ. 2-дахь мөрөнд бүхэл тоонууд $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($ - 10 ≤ t_{i} ≤ 10$)-уудын дараалал өгөгдөх ба энд $t_{i}$ нь $i$-р үйлчлүүлэгчийн сонирхлыг харгалзан үзээд олгосон дугаарыг илэрхийлнэ.

Гаралт

Эсрэг $t$ утгатай үйлчлүүлэгчдээс тогтох хосуудын тоог хэвлэнэ үү. $x$ тооны эсрэг тоо нь $ - x$ байна ($0$ нь өөртэйгөө эсрэг байна). Үйлчлүүлэгчдийнхээ дарааллаар ялгаатай хосуудыг ижилхэн гэж тооцно.

Бодлогын хариулт нь маш том тоо байж болох учраас та заавал 64-битийн бүхэл тоон төрлийг ашиглана уу. С++ дээр 64-битийн бүхэл тоонуудыг унших болон бичихдээ %lld тодорхойлогчийг бүү ашиглана уу. Та cin, cout streams эсвэл %I64d тодорхойлогчийг ашиглахыг илүүд үзнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5
-3 3 0 0 3
Гаралт
3
Оролт
3
0 0 0
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээнд эсрэг дугаартай үйлчлүүлэгчид бүхий хосууд нь (1,2), (1,5) болон (3,4) нар байх юм.

2-дахь жишээнд дурын үйлчлүүлэгчдийн хосын дугаарууд нь эсрэг байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...