A. cAPS lOCK

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

бИДЭНД ҮНЭХЭЭР cAPS lOCK ХЭРЭГТЭЙ ЮУ?

Компьютерийн "Caps lock" товчлуур дарагдвал бүх тэмдэгтүүд томоор бичигдэж эхэлдэг ба энэ товчлуур санамсаргүй дарагдчихдаг тохиолдол олон байдаг.

Дараах тохиолдолд "Caps lock" санамсаргүй дарагдаж бичигдсэн гэж үзнэ:

  • Бүх үсэг нь том үсэг бол
  • Эсвэл эхний үсэгнээс бусад нь том үсэг бол

Тэгээд энэ тохиолдлуудад бид автоматаар үсэгнүүдийг өөрчилж үгийг зөв болгоно. Жишээ нь "hELLO", "HTTP", "z" гэх мэт үгнүүд "Hello", "http", "Z" болж өөрчлөгдөнө.

Үгийг зөв болгож хөрвүүлдэг програм бичнэ үү. Мэдээж Caps lock дарагдсанаас болж буруу бичигдээгүй үгнүүдийг хэвээр нь бичнэ.

Оролт

Нэг мөрөнд латин цагаан толгойн том жижиг үсгүүдээс бүтсэн үг байна. Үгийн урт хоосон биш ба $100$-аас хэтрэхгүй.

Гаралт

Зөв болсон өөрчлөгдсөн үгийг хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
cAPS
Гаралт
Caps
Оролт
Lock
Гаралт
Lock
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...