J. Огноо тооцоологч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Грегорийн цагалбарт жилд $365$ хоног, $12$ сар байдаг. Саруудын өдрийн тоо нь: $31$, $28$, $31$, $30$, $31$, $30$, $31$, $31$, $30$, $31$, $30$, $31$. Жилийн индекс нь $400$-д хуваагддаг, эсвэл $4$-т хуваагддаг ба $100$-д хуваагддаггүй бол жилийн хоёрдугаар сар $29$ өдөртэй болж өндөр жил болдог байна.

Танд жил болон өдрийн дугаар өгөгдсөн бол хэдэн сарын хэдэн болохыг хэвлэ.

Оролт

Эхний мөрөнд жилийн дугаар болох $1600$-гаас $2400$-гийн хоорондох тоо. Хоёрдох мөрөнд өдрийн дугаар $1$-ээс $366$-гийн хоорондох тоо. Өдрийн дугаар нь жилд багтах нь баталгаатай бөгөөд $366$ нь зөвхөн өндөр жил дээр гарна.

Гаралт

Өдрийн дугаар, сарын дугаарыг зайгаар тусгаарлан хэвлэ.

Орчуулсан: Баттулга

Жишээ тэстүүд

Оролт
2011
324
Гаралт
20 11
Оролт
2012
274
Гаралт
30 9

Тэмдэглэл

All indexes are $1$-based.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...