D. Тоонууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн өдөр Анна тоонуудыг тойргоор байрлуулах даалгавар авчээ. Гэвч байрлуулахад аль 2 хөрш тооны ялгавар 1 байх хэрэгтэй ажээ. Аннад өгсөн $n$ ширхэг тоогоор тойрог бүтээгээд байв. Түүнийг яг тоонуудаа зөв байрлуулсан эсэхээ шалгаж гэж байтал дүү Мариа нь ирээд бүхнийг бусниулчихав. Анна маш их уурласан боловч нэгэнт өнгөрсөн байв. Гэхдээ түүнд өгөгдсөн тоонуудыг тойргоор байршуулах боломжтой байсан эсэхийг хэлж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд Аннад өгсөн нийт тооны тоо болох $n$ ($3 ≤ n ≤ 10^5$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд тэр тоонуудыг зайгаар тусгаарлан өгнө. Бүх тоонууд нь 1-ээс $10^9$ дотор байна.

Гаралт

Хэрэв Анна бүх тоог (заавал бүх тоог ашиглана) ашиглан даалгаварыг гүйцэтгэх боломжтой байсан бол хашилтгүйгээр "YES" гэж харин яаж ч хичээсэн боломжгүй байсан бол "NO" гэж хашилтгүйгээр хэвлэ.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
4
1 2 3 2
Гаралт
YES
Оролт
6
1 1 2 2 2 3
Гаралт
YES
Оролт
6
2 4 1 1 2 2
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...