B. Зургийн жаазнууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зураач Николай хэдэн зураг зурахаар болов. Гэхдээ зурсан зургаа дараа нь тэртээ тэргүй жаазанд хийж өлгөж таарах учраас тэр жаазнуудаа эхлээд хийхээр шийдлээ.

Николайд $a_1$, $a_2$, ... $a_n$ урттай $n$ ширхэг мод байгаа ба тэрээр моднуудыг дундуур нь хуваах юм уу залгахыг хүсэхгүй байгаа. $h × w$ хэмжээтэй жааз хийхэд түүнд $h$ урттай хоёр, $w$ урттай мөн хоёр мод хэрэгтэй. Мэдээж дөрвөлжин жааз ($h = w$ үед) хийхийн тулд ижилхэн урттай дөрвөн мод хэрэгтэй.

Тэр байгаа моднуудаараа аль болох олон жааз хийхийг хүсэж байгаа. Олон жааз угсарч чадвал олон зураг жаазтай болно гэсэн үг шүү дээ. Энэ ярвигтай ажлыг нугахад нь түүнд тусална уу. Николай моднуудыг бүгдийг ашиглах албагүй.

Оролт

Эхний мөрөнд модны тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$). Дараагийн мөрөнд Николайд байгаа моднуудын урт болох $n$ ширхэг $a_i$ ($1 ≤ a_i ≤ 100$) тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гаралт

Николайн хамгийн ихдээ угсарч чадах жаазнуудын тоо.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
5
2 4 3 2 3
Гаралт
1
Оролт
13
2 2 4 4 4 4 6 6 6 7 7 9 9
Гаралт
3
Оролт
4
3 3 3 5
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...