A. Зарцуулсан хугацаа

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ноён Скрудж маш завгүй хүн, тэр алдсан ашгийг үнэлэхэд бүх төрлийн хэрэггүй зүйлсэд зарцуулдаг хугацааг тооцоолхоор шийдсэн. Тэр аль хэдийн унтах болон хооллоход зарцуулсан хугацааг тооцоолсон. Мөн одоо ноён Скрудж баримт бичигт гарын үсэг зурахад зарцуулдаг хугацааг мэдэхийг хүссэн.

Ноён Скрудж-н гарын үсэг $A_{1}A_{2}... A_{n}$ гэсэн хэсгүүдээр дүрслэгддэг. Скрудж-н гарын үсэг нь дараах шинжтэй. Үүнд: үзэгний эхлэх цэг нь $A_{1}$, дараагийн хэсгийг $A_{1}$-ээс $A_{2}$ цэгрүү зурна, мөн дараагийн хэсгийг $A_{2}$-ээс $A_{3}$ цэгрүү зурна, гэх мэтчилэн $A_{n}$ цэг хүртэл зурж гарын үсэг дуусах ба цааснаас үзэгээ салгана. Энэ үед үр дүнгийн мөр нь өөртөөгөө огтолцохгүй ба хэсэгчлэн давтагдах боловч Скрудж үүнд анхаарахгүй байгаа, мөн түүний гарын үсгийн хэв хэзээ ч өөрчлөгдөхгүй. Скрудж гарын үсэг зурахдаа, тэр огт үзэгээ цааснаас салгадаггүй ба түүний бичилтийн хурд секундэд тогтмол $50$ миллиметр байна.

Скрудж өөрийн амьдралын туршид яг $k$ баримт бичигт гарын үсэг зурсан ба тэдгээр бүх гарын үсэг нь адилхан харагддаг.

Скруджийн гарын үсэг зурахад зарцуулсан нийт хугацааг олно уу.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл $n$ ба $k$ ($2 ≤ n ≤ 100$, $1 ≤ k ≤ 1000$) тоонуудыг оруулна. Дараагийн $n$ мөр бүрд тухайн хэсгүүдийн координатууд агуулагдана. $i$ дугаарт агуулагдаж байгаа $A_{i}$ цэгийн координат бүхэл $x_{i}$ болон $y_{i}$ тоонуудыг зайгаар тусгаарлан оруулна.

Бүх $A_{i}$ цэгүүд нь өөр өөр байна. Үнэмлэхүй утга нь $20$-оос хэтрэхгүй. Координатууд нь миллиметрээр хэмжигдэнэ.

Гаралт

Нэг бодит тоо хэвлэнэ. Энэ тоо нь Скрудж-н гарын үсэг зурахад зарцуулсан нийт хугацаа буюу секунд. Үнэмлэхүй ба харьцангуй алдаа нь $10^{ - 6}$-аас хэтрэхгүй.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 1
0 0
10 0
Гаралт
0.200000000
Оролт
5 10
3 1
-5 6
-2 -1
3 2
10 0
Гаралт
6.032163204
Оролт
6 10
5 0
4 0
6 0
3 0
7 0
2 0
Гаралт
3.000000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...