E. Шахмал эм

хугацааны хязгаарлалт 1.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эмч өвчтөндөө эмийн жор бичиж өгөв. Эмнүүд нь шахмал эм байлаа. Шахмал эм нь анагаах нунтаг болон бүрхүүлээс тогтоно. Бүрхүүл нь тэнцүү $2$ тал хэсэгтэй. Тал хэсгүүд нь цэнхэр, улаан, цагаан эсвэл шар өнгөтэй байдаг.

Эмч $28$ ширхэг шахмал эмийг $7×8$ хэмжээтэй тэгш өнцөгт хайрцганд хийдэг. Түүнчлэн шахмал эм бүр нь яг хоёр хөрш нүдийг эзлэх ба нүд бүр нь шахмал эмний нэг тал хэсгийг агуулна. Үр дүнд нь $7×8$ хэмжээтэй 4 өнгөнөөс бүрдсэн зураг бий болно.

Шахмал эмээр өгөгдсөн зургийг дүрсэлж харуулах нь онцгой явдал бөгөөд өвчтөнийг хурдан эдгэрэх тус болдог гэж доктор итгэдэг байв. Харамсалтай нь уг зургийг үүсгэх эмнүүдийг хайрцганд хийнэ гэдэг нь тийм ч амар биш. Тиймээс эмч танаас тусламж хүсч байна.

Эмчид тус бүр нь зургийн $10$ төрөлтэй, хэдэн шахмал эм байгаа. Эдгээр нь бүгд ижил эмтэй учраас хайрцганд ямар ч $28$ ширхэгийг хийх нь ялгаагүй юм.

Шахмал эмнүүдийг хайрцганд байрлуулж, зургийг үүсгээрэй. Шаардлагатай хэлбэрээр шахмал эмнүүдийг байрлуулах боломжгүй бол эцсийн байршил дахь бүх $56$ нүдийн өнгө таарахаар, мөн эмчийн зурагтай аль болох томоор таарахаар байрлуулаарай.

Оролт

Эхний $7$ мөр нь эмчийн зургийг агуулна. Мөр бүрт $8$ тэмдэгт байх ба тэмдэгт бүр нь "B", "R", "W", "Y" дөрвийн аль нэг байх буюу харгалзан цэнхэр, улаан, цагаан, шар өнгийг илэрхийлнэ.

Дараагийн $4$ мөр нь будалт бүрийн хувь дахь шахмал эмнүүдийн тоог харуулах $10$ ширхэг тоог агуулна:

"BY" "BW" "BR" "BB"

"RY" "RW" "RR"

"WY" "WW"

"YY"

Эдгээр тоонууд нь $0$-ээс $28$ хүртэл байна. Шахмал эмнүүдийн тоо $28$-аас багагүй байна.

Гаралт

Эхний мөрөнд тохирч байгаа өнгөнүүдийн тоог хэвлээрэй.

Дараагийн $13$ мөрүүд тус бүрт шахмал эмнүүдийн хамгийн тохиромжит байрлалыг харуулах $15$ тэмдэгтийг хэвлээрэй. Сондгой мөр болон сондгой баганы огтолцол дээр "$B$", "$R$", "$W$", "$Y$" тэмдэгтүүд байна. Бусад байрлалуудад ".", "-", "|" тэмдэгтүүдийг хэвлээрэй. "-" болон "|" тэмдэгтийг 1 шахмал эмэнд харьяалагдах тал хэсгүүдийг харуулахад ашиглана. Илүү тодруулгыг жишээнүүдээс харна уу.

Олон боломж байвал аль нэгийг нь хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
WWWBBWWW
WWWBBWWW
YYWBBWWW
YYWBBWRR
YYWBBWRR
YYWBBWRR
YYWBBWRR
0 0 0 8
0 1 5
1 10
5
Гаралт
53
W.W.W.B.B.W.W.W
|.|.|.|.|.|.|.|
W.W.W.B.B.W.W.W
...............
Y.Y.W.B.B.W.W-W
|.|.|.|.|.|....
Y.Y.W.B.B.W.R.R
............|.|
Y.Y.W.B.B.R.R.R
|.|.|.|.|.|....
Y.Y.W.B.B.W.R.R
............|.|
Y-Y.B-B.B-B.R.R
Оролт
WWWWWWWW
WBYWRBBY
BRYRBWYY
WWBRYWBB
BWWRWBYW
RBWRBWYY
WWWWWWWW
0 0 0 1
0 0 1
0 1
25
Гаралт
15
W.Y.Y-Y.Y-Y.Y-Y
|.|............
W.Y.Y.Y.Y.B-B.Y
....|.|.|.....|
Y-Y.Y.Y.Y.Y-Y.Y
...............
Y.Y.Y.R.Y.Y.Y-Y
|.|.|.|.|.|....
Y.Y.Y.R.Y.Y.Y.Y
............|.|
Y-Y.Y.Y-Y.Y.Y.Y
....|.....|....
Y-Y.Y.Y-Y.Y.Y-Y
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...