C. Цахим уншигчийн дэлгэц

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эрдэмтдийн олон жилийн нөр их ажлын үр дүнд цахим уншигч төхөөрөмжийн дэлгэцийг цоо шинээр сайжруулан зохион бүтээжээ. Шинэ дэлгэц нь илүү нягтралтай, бага эрчим хүч ашигладаг, үйлдвэрлэхэд арай хямдхан болов. Түүнээс гадна нугалж болдог болжээ. Ганц төвөгтэй зүйл нь удирдах арга нь маш өвөрмөц. Энэ шалтгаанаас болоод цахим уншигчийн хөгжүүлэгчид үүн дээр ажиллах програм хангамжийг бусад програмистуудад даатгахаар шийджээ.

Дэлгэц нь $n × n$ хэмжээтэй хар цагаан пикселүүдээс тогтоно. Дэлгэцийн мөрүүд нь дээрээс доош $1$-ээс $n$ хүртэл бүхэл тоогоор, баганууд нь зүүнээс баруун тийш $1$-ээс $n$ хүртэл бүхэл тоогоор дугаарлагдана. Дэлгэц дээр зурах команд "$(x, y)$" гэх мэт форматаар өгөгдөнө. Уламжлалт дэлгэц нь иймэрхүү командуудыг биелүүлэхдээ $(x, y)$ цэг дээрх өнгийг л өөрчилдөг. Энд $x$ нь мөрийн дугаар, $y$ нь баганын дугаар юм.

Гэхдээ шинэ дэлгэцийн хувьд $(x, x) - (x, y)$ болон $(y, y) - (x, y)$ хэрчмийн дагуух цэгүүдийн өнгийг эсрэгээр нь өөрчлөх байдлаар команд гүйцэтгэгдэнэ.

Жишээлбэл, хэрэв $5 × 5$ хэмжээтэй дэлгэц нь анхандаа бүхэлдээ цагаан байх ба, $(1, 4)$, $(3, 5)$, $(5, 1)$, $(3, 3)$ гэсэн дараалсан командуудын дагуу дараах өөрчлөлтүүдийг хийнэ:

Та цахим уншигчид зориулсан програм хангамж бүтээж байгаа програмист бөгөөд шаардлагатай зургийг дүрслэхийн тулд хийх хамгийн цөөндөө хэдэн команд гүйцэтгэх вэ гэдгийг тооцоолох ёстой. Дэлгэцийн бүх пикселүүдийг анхандаа цагаан байсан гэж үзнэ.

Оролт

Эхний мөр $n$ ($1 ≤ n ≤ 2000$) тоог агуулна.

Дараагийн $n$ мөр нь зургийг дүрслэхэд зориулагдах бөгөөд мөр бүрд $n$ тэмдэгт байна. "0"-ээр цагаан цэгийг, "1"-ээр хар цэгийг илэрхийлнэ.

Гаралт

Зургийг харуулахад шаардагдах боломжит хамгийн бага командын тоо $z$ -г хэвлэ.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5
01110
10010
10001
10011
11110
Гаралт
4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...