B. Нууц үг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Астерикс, Обеликс хоёр Суффикс (Suffix), Префикс (Prefix) нэртэй саяхан танилцсан найзуудтайгаа яван явсаар "Зохицол" хэмээх хийдийг олж очив. Гэвч хийдийн хаалгануудыг маш сайн гэгч нь түгжсэн байсан учир Обеликс хүртэл онгойлгож чадсангүй.

Хэсэг хугацааны дараа тэд хийдийн хаалганы өмнө хадан дээр сийлсэн $s$ тэмдэгт мөр олжээ. Астерикс түүнийг хийдийн хаалгыг онгойлгох нууц үг байна гэж бодон чанга гэгч нь уншив. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй. Ийнхүү тэрээр нууц үгийг тухайн $s$ тэмдэгт мөрд агуулагдаж байгаа дараалсан тэмдэгтүүдээс тогтох ямар нэг $t$ тэмдэгт мөр байж болох юм гэж таамаглав.

Префикс $t$ тэмдэгт мөрийг нь $s$ тэмдэгт мөрийг эхлүүлж байх учиртай гэж таамагласан бол Суффикс нь $t$ тэмдэгт мөрийг нь тухайн $s$ тэмдэгт мөрийг төгсгөж байхаас гарцаагүй гэж таамаглав. Харин Обеликс $t$ тэмдэгт мөр нь тухайн $s$ гэсэн тэмдэгт мөрний эхэнд нь ч биш, төгсгөлд нь ч биш харин тухайн тэмдэгт мөрний дотор хаа нэгтээ яг тэр дарааллаараа байгаа байх гэж таамаглав.

Астерикс бүх хамтрагчидынхаа таамаглалд таарах тийм $t$ гэсэн тэмдэгт мөрийг сонгов. Үүнээс гадна бүх боломжит хувилбаруудаас Астерикс хамгийн урт тэмдэг мөрийг сонгов (тэр урт үгнүүдэд дуртай л даа). Астерикс сонгосон тэмдэгт мөрийг чанга уншихад хийдийн хаалга нээгдлээ.

Танд $s$ гэсэн тэмдэгт мөр өгөгдсөн байна. Нөхцлүүдийг хангах $t$ тэмдэгт мөрийг ол эсвэл тийм тэмдэгт мөр байхгүй бөгөөд дээр гарсан бүх зүйл зүгээр үлгэр домог гэдгийг батална уу.

Оролт

Танд урт нь $1$-ээс $10^{6}$-ын хооронд байх $s$ гэсэн тэмдэгт мөр өгөгдөнө. Энэ тэмдэгт мөр нь жижиг латин үсгээс бүрдсэн болно.

Гаралт

$t$ тэмдэгт мөрийг хэвлэнэ үү. Хэрэв тохирсон $t$ тэмдэгт мөр байхгүй бол "Just a legend" буюу зүгээр л домог гэж хэвлээрэй.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
fixprefixsuffix
Гаралт
fix
Оролт
abcdabc
Гаралт
Just a legend
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...