A. Халуун ванн

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Боб халуун ваннд орохоор зэхэж байв.

Ванныг усаар дүүргэх халуун, хүйтэн гэсэн хоёр цорго байна. Хүйтэн усны хэм $t_{1}$, халуун усны хэм $t_{2}$ байв. Хүйтэн усны цорго секунд тутамд $0$-ээс $x_{1}$ хүртэлх ямар нэг бүхэл тоогоор илэрхийлэгдэх нэгж усыг гоожуулна. Халуун усны цорго ч мөн адил секунд тутамд $0$-ээс $x_{2}$ хүртэлх нэгж ус гоожуулна.

Хэрэв нэгдүгээр цоргоор нэг секундад $y_{1}$ нэгж ус гоожиж, хоёрдугаар цоргоор $y_{2}$ нэгж ус гоожсоноор ванн дахь усны хэм дараах байдалтай болно:

$$ t = \frac{t_1 y_1 + t_2 y_2}{y_1 + y_2} $$

Боб ванн дахь усны хэмийг $t_{0}$-ээс багагүй байхаар тулд хоёр цоргыг нээхийг хүсэв. Гэвч усны температур энэ утгад аль болох хамгийн ойр дөхөж очих ёстой. Хэрэв ийм хэд хэдэн оновчтой хувилбар байвал Боб хамгийн хурднаар дээрх нөхцлийг хангаж ваннтай усыг дүүргэх хувилбарыг сонгоно.

Боб эцсийн үр дүнд сэтгэл хангалуун байхын тулд цорго тус бүрийг ямар хэмжээтэйгээр нээх ёстойг тодорхойлно уу.

Оролт

Оролтод дараах таван ширхэг бүхэл тоо өгөгдсөн байна: $t_{1}$, $t_{2}$, $x_{1}$, $x_{2}$, $t_{0}$

$(1 ≤ t_{1} ≤ t_{0} ≤ t_{2} ≤ 10^{6}, 1 ≤ x_{1}, x_{2} ≤ 10^{6})$.

Гаралт

Цорго бүрийг ямар хэмжээгээр нээхийг илтгэх өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан $y_{1}$ болон $y_{2}$ ($0 ≤ y_{1} ≤ x_{1}$; $0 ≤ y_{2} ≤ x_{2}$) гэсэн хоёр тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
10 70 100 100 25
Гаралт
99 33
Оролт
300 500 1000 1000 300
Гаралт
1000 0
Оролт
143 456 110 117 273
Гаралт
76 54

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд халуун усны цоргыг нээхгүй бөгөөд усны цоргыг хамгийн их хэмжээгээр нээснээр зорилгодоо хамгийн хурдан хүрнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...