B. Азтай дэд тэмдэгт мөр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя азтай тоонд дуртай. Таны мэдэж байгаачлан азтай тоо гэдэг нь бичлэгтээ зөвхөн 4 болон 7 цифр агуулдаг тоо юм. Жишээ нь 47, 744, 4 тоонууд нь азтай тоо бол 5, 17, 467 тоонууд азтай тоо биш юм.

Нэгэн өдөр Петя зөвхөн цифрүүдээс бүтэх $s$ тэмдэгт мөр хүлээн авчээ. Тэрээр дараах гурван нөхцөлийг хангах тэмдэгт мөрийг олохыг хүсчээ.

  • Тэгээр эхлээгүй азтай тоо
  • Хоосон биш
  • $s$ тэмдэгт мөрөнд хамгийн олон удаа агуулагдсан дэд тэмдэгт мөр

Дээрх гурван нөхцөлийг хангах бүх тэмдэгт мөрүүдээс хамгийн цагаан толгойн дарааллаар хамгийн багыг нь олно уу.

Оролт

Хоосон биш, урт нь хамгийн багадаа $1$, хамгийн ихдээ $50$ байх зөвхөн цифр агуулсан $s$ тэмдэг мөр өгөгдөнө. Оролт тэгээр эхлэж болно.

Гаралт

Хэрэв дээрх нөхцлүүдийг хангах тэмдэгт мөр олдохгүй бол "-1" гэж гарга. Эсрэг тохиолдолд бодлогын шийдийг хэвлэнэ.

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
047
Гаралт
4
Оролт
16
Гаралт
-1
Оролт
472747
Гаралт
7

Тэмдэглэл

The lexicographical comparison of strings is performed by the < operator in the modern programming languages. String $x$ is lexicographically less than string $y$ either if $x$ is a prefix of $y$, or exists such $i$ ($1 ≤ i ≤ min(|x|, |y|)$), that $x_{i} < y_{i}$ and for any $j$ ($1 ≤ j < i$) $x_{j} = y_{j}$. Here $|a|$ denotes the length of string $a$.

In the first sample three conditions are fulfilled for strings "4$", "7$" and "47$". The lexicographically minimum one is "4$".

In the second sample $s$ has no substrings which are lucky numbers.

In the third sample the three conditions are only fulfilled for string "7$".

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...