Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
E. Азтай массив
хугацааны хязгаарлалт 4 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петя азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн $4$ ба $7$-ын тоонууд агуулсан тоонуудыг хэлнэ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд бөгөөд $5, 17, 467$ нь биш юм.
Петя $n$ тооноос бүтэх массивтай болов. Тэр энэ массив дээрээ дараах үйлдлүүдийг $m$ удаа хийхийг хүслээ:
add l r d
- $l$-ээс $r$ хүртэлх ($l$, $r$ орно) дугаартай элемент тус бүр дээр $d$ тоог нэмнэ. ($1 ≤ l ≤ r ≤ n; 1 ≤ d ≤ 10^4$)count l r
- $l$-ээс $r$ хүртэлх ($l$, $r$ орно) дугаартай элементүүд дунд байгаа азтай тоонуудын тоог хэвлэнэ. Азтай тоонууд давхардаж болно. ($1 ≤ l ≤ r ≤ n$).
Петяд бүх хийх үйлдлийн жагсаалт байгаа. Үйлдлүүдийн дүнд үүсэх аль ч тоо $10^4$-ээс хэтрэхгүй. Петяд энэ үйлдлүүдийг хийдэг програм бичихэд нь тусална уу.
Оролт
Эхний мөрөнд массивын элементийн тоо $n$ ба хийх үйлдлийн тоо $m$ ($1 ≤ n, m ≤ 10^5$) байна. Дараагийн мөрөнд $10^4$-с хэтрэхгүй $n$ ширхэг бүхэл тоо байна.
Тэрний дараагийн $m$ мөрөнд гүйцэтгэх үйлдлүүдийн жагсаалт байна. нэг мөрөнд нэг үйлдэл бодлогонд дурдагдсан байдлаар өгөгдөнө.
Үйлдлүүдийн дүнд үүсэх аль ч тоо $10^4$-ээс хэтрэхгүй нь баталгаатай.
Гаралт
Хоёр дахь буюу $count$ үйлдлийн үед хэвлэгдсэн үр дүнгүүд нэг нэг мөрөнд байна.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
3 6 2 3 4 count 1 3 count 1 2 add 1 3 2 count 1 3 add 2 3 3 count 1 3
Гаралт
1 0 1 1
Оролт
4 5 4 4 4 4 count 1 4 add 1 4 3 count 1 4 add 2 3 40 count 1 4
Гаралт
4 4 4
Тэмдэглэл
Эхний жишээн дээр эхний нэмэх үйлдлийн дараа массив дараах байдалтай болно:
4 5 6
Харин хоёр дахь нэмэх үйлдлийн дараа массив дараах байдалтай болно:
4 8 9
Хоёр дахь жишээн дээр эхний нэмэх үйлдлийн дараа массив дараах байдалтай болно:
7 7 7 7
Хоёр дахь нэмэх үйлдлийн дараа массив дараах байдалтай болно:
7 47 47 7