Codeforces Round #803 (Div. 2)
19:43:09 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Азтай хувиргалт
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петя азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн $4$ ба $7$-ын тоонууд агуулсан тоонуудыг хэлнэ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд бөгөөд $5, 17, 467$ нь биш юм.
Петяд $n$ оронтой тоо байгаа. Тэр энэ тооны цифрүүдийг эхнээс нь ($1$-ээс эхлэн) дугаарлав. $d_i$-аар эхнээсээ $i$-дахь цифрийг тэмдэгле. Петя дараах үйлдлийг $k$ удаа хийхийг хүссэн:
- $d_x = 4$ ба $d_{x+1} = 7$ байх хамгийн бага $x$-г ($1 ≤ x < n$) олно.
- Хэрвээ $x$ сондгой бол $d_x = d_{x+1} = 4$ тэгш бол $d_x = d_{x+1} = 7$ болгож өөрчлөнө.
- Хэрвээ $x$ олдохгүй бол үйлдлийг хийгдсэн тооцоод массивт өөрчлөлт орохгүй.
Танд цифрүүдийн массив ба $k$ тоо өгөгдсөн. Петяд $k$ удаа дээрх үйлдлийг хийхэд нь тусална уу.
Оролт
Эхний мөрөнд цифрүүдийн тоо $n$ (1 ≤ n ≤ 10^5) ба үйлдлийн тоо $k$ ($0 ≤ k ≤ 10^9$) байна. Дараагийн мөрөнд $n$ оронтой тоо байна. Мэдээж энэ тооны эхний цифр нь тэг биш.
Гаралт
$k$ удаа үйлдлийг давтсаны дараа гарах тоо.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
7 4 4727447
Гаралт
4427477
Оролт
4 2 4478
Гаралт
4478
Тэмдэглэл
In the first sample the number changes in the following sequence: $4727447 -> 4427447 -> 4427477 -> 4427447 -> 4427477$.
In the second sample: $4478 -> 4778 -> 4478$.