A. Азтай нийлбэр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн 4 ба 7 - ын тоонууд агуулсан тоонуудыг хэлнэ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд ба $5, 17, 467$ нь биш юм.

$next(x)$ нь $x$ тооноос их буюу тэнцүү байдаг хамгийн бага азтай тоог илэрхийлнэ. Петя $next(l) + next(l + 1) + ... + next(r - 1) + next(r)$ утгыг тооцоолохыг хүсч байгаа. Түүнд туслана уу?

Оролт

Ганц мөрөнд $l$ ба $r$ ($1 ≤ l ≤ r ≤ 10^9$) тоонууд өгөгднө.

Гаралт

$next(l) + next(l + 1) + ... + next(r - 1) + next(r)$ утгыг хэвлэнэ үү.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
2 7
Гаралт
33
Оролт
7 7
Гаралт
7

Тэмдэглэл

In the first sample: $next(2) + next(3) + next(4) + next(5) + next(6) + next(7) = 4 + 4 + 4 + 7 + 7 + 7 = 33$

In the second sample: $next(7) = 7$

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...