I. Тоонууд дахь аз

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася одоог хүртэл тээврийн тасалбар цуглуулсаар байна. Түүний цуглуулгад трамвей, троллейбус болон автобусны мянган мянган тасалбар байгаа. Вася аль хэдийн азтай тасалбарын уламжлалт тодорхойлолтоос залхсан. Иимээс тэр үүн дээр шинэ хэтийн төлөвлөгөө хайж байгаа. Түүнчлэн Вася яагаад тасалбарууд зөвхөн азтай болон азгүй гэж хуваагддагыг ойлгодоггүй. Тэр бүх тасалбарууд азтай гэхдээ ялгаатай түвшинтэй гэж бодсон. Энэ санал бодолтойгоор Вася тасалбарын азын түвшний тайлбарыг боловсруулсан. Тасалбарыг $2n$ цифртэй гэе. Цифр бүр доорх зурган дээрх шиг бичигдсэн гэе:

Та ийм цифрүүдийг электрон цагууд дээрээс харсан байх: цифрүүдийг дүрслэхэд долоон сегментийг ашигладаг. Сегмент бүр будагдсан эсвэл будагдаагүй байж болно. Будагдсан сегментүүд цифрийг бүтээдэг. Вася цифрүүдийг ийм замаар бичсэн гэж үзээд тасалбарын баруун хагасыг аваад зүүн хагас дээр давхарлан тавьсан ба эхний цифр $n + 1$-р цифртэй, хоёр дахь цифр $n + 2$-р цифртэй, ..., $n$-р цифр $2n$-р цифртэй давхцана. Дээрээс нь давхарласан хос цифр бүрийн хувьд тэр хоёр цифрээр хоёулангаар нь будагдсан сегментүүдийг тоолоод гарсан үр дүнг нэгтгэсэн. Гарсан утга нь тасалбарын азын түвшин юм. Жишээлбэл 03 тасалбарын азын түвшин нь дөрөв ба 2345 тасалбарын азын түвшин нь зургаатай тэнцүү юм.

Танд $2n$ цифр агуулсан тасалбарын дугаар өгөгдсөн. Таны ажил бол энэ тасалбараас их дугаартай боловч адилхан $2n$ цифртэй тасалбаруудын дундаас өгөгдсөн тасалбараас их азын түвшинтэй тасалбар олох юм. Хэрвээ хэд хэдэн ийм тасалбарууд байвал та хамгийн бага дугаартай нэгийг нь сонгох ёстой.

Оролт

Эхний мөрөнд $k$ тэмдэгтээс бүрдэх тасалбарын дугаар байна ($k = 2n, 1 ≤ n ≤ 10^{5}$).

Гаралт

Хайж буй тасалбарын дугаарыг хэвлэх ба хэрвээ ийм тасалбар оршин байхгүй бол "-1"-г (хашилтгүйгээр) хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
13
Гаралт
20
Оролт
2345
Гаралт
2348
Оролт
88
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...