D. Гурван хүү

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Гурван хүү аавынхаа эрдэнэшишийн дөрвөлжин талбайнаас $n × m$ квадрат хэмжээтэй газрыг тус тус хуваан өвлөж авчээ. Квадрат тус бүрт хэдэн тонн эрдэнэшиш ургадгийг бид мэдэгднэ. Өвгөн тариачин гурван хүүдээ тэнцүүхэн хайртай биш учир эрдэнэшишийн талбайгаа $A$, $B$, $C$ тонн эрдэнэшиш ургах байдлаар гурав хуваажээ.

Талбай хоёр зэрэгцээ шугамаар хуваагдна. Шугам нь талбайн нэг талтай болон өөр хоорондоо зэрэгцээ (паралел) байрлалтай байна. Шугам нь талбайд хуваагдсан квадратуудын яг хооронд явна. Шугам тус бүр нь ингэж явахдаа талбайн нэг хэсэгт дор хаяж нэг квадрат үүсгэнэ.

Таны даалгавар бол шугам татсаны дараа талбайн нэг хэсэгт $A$ тонн эрдэнэшиш, нөгөө хэсэгт $B$ тонн эрдэнэшиш, үлдсэн хэсэгт $C$ тонн эрдэнэшиш агуулах байдлаар талбайг хуваах хэдэн арга байгааг олох явдал юм.

Оролт

Эхний мөр нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан $n$ болон $m$ гэсэн хоёр бүхэл тоо агуулах ба эдгээр нь хамгийн анхны талбайн хэмжээ болон хуваагдсаны дараах хамгийн их хэмжээ юм. Дараа нь талбайн тодорхойлолтод: тус бүртээ зайгаар тусгаарлагдсан $m$ ширхэг $c_{ij}$, ($0 ≤ c_{ij} ≤ 100$) гэсэн бүхэл тоонууд агуулсан $n$ мөрүүд байх бөгөөд энэ нь гурван хэсэг талбай тус бүрт ургах эрдэнэшишийн хэмжээг харуулна. Хамгийн сүүлийн мөр нь хоорондоо зайгаар тусгаарлагдсан $A, B, C$ ($0 ≤ A, B, C ≤ 10^{6}$) гэсэн бүхэл тоонууд агуулна.

Гаралт

Нэг хэсэгт $A$ тонн эрдэнэшиш, нөгөө хэсэгт $B$ тонн эрдэнэшиш, үлдсэн хэсэгт $C$ тонн эрдэнэшиш агуулах байдлаар өвгөн тариаланчийн талбайг хэдэн янзаар хувааж болох вэ? Хэрэв ингэх боломжгүй бол 0 гаргана уу.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3 3
1 1 1
1 1 1
1 1 1
3 3 3
Гаралт
2
Оролт
2 5
1 1 1 1 1
2 2 2 2 2
3 6 6
Гаралт
3
Оролт
3 3
1 2 3
3 1 2
2 3 1
5 6 7
Гаралт
0

Тэмдэглэл

Талбайг хуваах шугам нь босоо, хөндлөн аль нь ч байж болох ч бие биетэйгээ зэрэгцээ байна гэдгийн санаарай.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...