C. Винни пүүх ба зөгийн бал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бидний мэдэхээр Винни пүүх зөгийн баланд ухаангүй дуртай. Нэгэн өдөр Винни пүүх, Гахай хоёр Туулайгийнд их хэмжээний амттан, эрүүл зууш байгааг олж мэдлээ. Ингээд та бүхний таамаглаж буйгаар Винни пүүх, Гахай хоёр Туулайгаас гэрт нь очихыг хүсэв. Ингээд очтол Винни пүүхийн урд $n$ ширхэг шилтэй зөгийн бал өрөөстэй байсан ба $i$ дахь шилэнд $a_{i}$ кг зөгийн бал байв. Тэрээр хамгийн их зөгийн бал агуулсан шилийг сонгон зөгийн балыг нь идэж байв. Хэрэв нэг шилэнд $k$-ээс бага зөгийн бал байвал эсвэл тэрээр нэг шилнээс гурав халбагадан идсэн бол түүнийг Гахайд өгч байв. Эсвэл Пүүх нэг шилнээс $k$ кг зөгийн бал идээд буцаан тавина. Тэрээр бүх шилтэй зөгийн балыг Гахайд өгөх хүртлээ ийм байдлаар үргэлжилнэ.

Винни пүүх өлсөхөө больсны дараа Гахай нийт хэдэн кг зөгийн бал авсан байхыг тооцоол?

Оролт

Эхний мөр нь $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 100, 1 ≤ k ≤ 100$) гэсэн хоёр бүхэл тоо агуулна. Хоёр дахь мөр нь ($1 ≤ a_{i} ≤ 100$) зайгаар тусгаарлагдсан $a_{1}$, $a_{2}$, ..., $a_{n}$ гэсэн $n$ тооны бүхэл тоо агуулна.

Гаралт

Гахай нийт хэдэн кг зөгийн бал авахыг харуулсан нэг тоо гаргана уу.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3 3
15 8 10
Гаралт
9
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...