A. Цахилгаан шат

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$N$ хотод $1000$ давхар тэнгэр баганадсан барилга баригджээ. Энэхүү барилга нэг давхраас нөгөөд аялж болох маш хурдан орчин үеийн цахилгаан шаттай ажээ. Уг цахилгаан шат нь урдаа болон ардаа нэг нэг хаалгатай. Хэрэв хэн нэгэн урд хаалгаар нь орсон бол арын хаалгаар гарна, арын хаалгаар орсон бол урд хаалгаар гарна. Энэ цахилгаан шат нь $1$, $2$ гэж дугаарлагдсан хоёр бариултай. $1$-р бариул нь өмнө талын орох хаалганы зүүн талд (эсвэл арын орох хаалганы баруун талд) байрлана. $2$-р бариул нь үүний эсрэг талд нь буюу өмнө талын орох хаалганы баруун талд (арын орох хаалганы зүүн талд) байрлана. $N$ хотын хүн бүр хамгийн хүч ихтэй гараараа бариулнаас барида. Нэг өдөр тус хотод нэгэн хүндтэй зочин айлчилжээ. Тэрээр мэдээж тус тэнгэр баганадсан барилгыг үзэж сонирхсон ба дээшээ гарахын тулд цахилгаан шат ашиглажээ. Түүнийг цахилгаан шатанд аль хаалгаар орсон болон аль бариулаас барьж байсан нь мэдэгдэж байгаа.

Одоо та түүнийг зөв гартай эсвэл солгой гартай эсэхийг боломжит хамгийн богино хугацаанд тодорхойлох ёстой.

Оролт

Эхний мөрөнд тус зочин цахилгаан шатанд аль хаалгаар орсныг харуулж байна. Энд хэрэв тухайн зочин цахилгаан шатанд урт талын хаалгаар орсон бол "front", ар талын хаалгаар орсон бол "back" гэж тэмдэглэгдсэн байна. Хоёр дахь мөр нь $a$ ($1 ≤ a ≤ 2$) гэсэн бүхэл тоо агуулах ба энэ нь тухайн зочны барьж байсан бариулны дугаарыг харуулна.

Гаралт

Хэрэв тухайн зочин зөв гартай бол "R", солгой гартай бол "L" гэж бичнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
front
1
Гаралт
L
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...