Codeforces Round #803 (Div. 2)
23:52:39 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Бодолт зѳв үү
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Алис, Боб хоёр ѳвлийн үдэш галын хажууд сонирхолтой бодлогууд бодон сууж байв. Алисын ээлж ирэхэд Бобд $n$ тоог хэлж: "Үүнийг цифрүүдийн байрыг сэлгэж $0$-ээр эхлээгүй хамгийн бага тоог үүсгэ" гэв. "Асуудалгүй" гэж Боб хариугаа олоод Алист ѳгѳв.
Алис ямар ч тоо хэлж болох бѳгѳѳд Бобын хариуг зѳв эсэхийг мэдэхгүй байв. Тэвчээргүй Боб хариугаа үнэн эсэхийг хүлээж ядаж байгаа тул түүнд туслана уу.
Оролт
Эхний мѳрѳнд $0$-ээр эхлээгүй бүхэл тоо $n$, $(0 ≤ n ≤ 10^9)$. Хоёрдахь мѳрѳнд Бобын гаргасан хариу болох $m$ бүхэл тоо, $(0 ≤ m ≤ 10^9)$, урдаа $0$-тэй тоо ч байж болно.
Гаралт
Бобын хариу зѳв бол OK
, бусад үед WRONG_ANSWER
гэж хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
3310 1033
Гаралт
OK
Оролт
4 5
Гаралт
WRONG_ANSWER