B. Ленагийн бэлэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васягийн төрсөн өдөр болох дөхөж байгаа бөгөөд Лена түүнд хээтэй гарын алчуур оёж бэлэглэхээр шийджээ. Лена $0$-оос $N$ хүрэлх цифрүүдийг хээ болгон сонгож авсан. Цифрүүд ромбо хэлбэртэйгээр байрлана. Хамгийн их цифр болох $N$ яг голдоо байрлах ёстой мөн зах руугаа дөхөх тусам цифрүүд багасах ёстой.

Жишээ нь $N=5$ үед гарын алчуурын хээ дараах байдалтай харагдана.

          0
        0 1 0
      0 1 2 1 0
    0 1 2 3 2 1 0
  0 1 2 3 4 3 2 1 0
0 1 2 3 4 5 4 3 2 1 0
  0 1 2 3 4 3 2 1 0
    0 1 2 3 2 1 0
      0 1 2 1 0
        0 1 0
          0

Таны даалгавар бол өгөгдсөн $N$ хээтэй гарын алчуурны харагдах байдлыг дүрслэх юм.

Оролт

Оролт нь $N$ бүхэл тоог агуулсан нэг мөрөөс бүрдэнэ. $(2 ≤ n ≤ 9)$

Гаралт

Өгөгдсөн $N$ хээтэй гарын алчуурын зургийг гарга. Мөр бүрийн өмнөх хоосон зайг яг жишээн дээрхийн адил гаргана. Нэг мөрөн дахь зэрэгцээ хоёр цифрийн хооронд яг нэг хоосон зай авна. Мөр бүрийн эцсийн цифрийн ард ямар ч хоосон зай байх ёсгүй.

Орчуулсан: Мөнхбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
    0
  0 1 0
0 1 2 1 0
  0 1 0
    0
Оролт
3
Гаралт
      0
    0 1 0
  0 1 2 1 0
0 1 2 3 2 1 0
  0 1 2 1 0
    0 1 0
      0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...