Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. Цикл
хугацааны хязгаарлалт 2.5 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Чиглэлтэй, гогцоогүй, хос орой бүр яг нэг чиглэлт ирмэгээр холбогдсон графыг (тойргийн) "тэмцээн" гэе. Өөрөөр хэлбэл дурын хоёр $u$, $v$ ($u ≠ v$) оройг холбосон $u$-с $v$-руу юм уу эсвэл $v$-с $u$-руу чиглэлтэй ирмэг үргэлж байна.
Танд $n$ оройтой "тэмцээн" өгөгдсөн бол $3$ урттай цикл хайж олно уу.
Оролт
Эхний мөрөнд $n$ тоо ($1 ≤ n ≤ 5000$). Дараагийн $n$ мөрөнд графын ирмэг бүрийн холболтыг хүснэгтээр илэрхийлэх $A$ матриц байна. Хэрвээ $i$ оройноос $j$ орой руу чиглэлтэй ирмэг байгаа бол $A_{i,j} = 1$ ($i$-р мөрийн $j$-р тэмдэгт) үгүй бол $A_{i,j} = 0$ байна.
Өгөгдсөн граф "тэмцээн" байх нь гарцаагүй буюу $A_{i,i} = 0$; $A_{i,j} ≠ A_{j,i}$ ($1 ≤ i, j ≤ n$; $i ≠ j$) байна.
Гаралт
Гурван оройн дугаар $a_1$, $a_2$, $a_3$ ($1 ≤ a_i ≤ n$) байна. Энэ оройнууд $A_{a_1,a_2} = A_{a_2,a_3} = A_{a_3,a_1} = 1$ нөхцлийг хангах ёстой. Олон хариу байвал аль нэгийг нь хэвлэхэд болно.
Хэрвээ ийм гурван орой олдохгүй бол "-1" гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
5 00100 10000 01001 11101 11000
Гаралт
1 3 2
Оролт
5 01111 00000 01000 01100 01110
Гаралт
-1