D. Тодорхой арифметик илэрхийлэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дараах нөхцлүүдийг хангаж байвал "тодорхой арифметик илэрхийлэл" (ТАИ) гэж нэрлэе:

  • ТАИ дэхь бүх тоо бүхэл бөгөөд сөрөг биш. Тоонууд тэгээр эхэлж болно (жишээ нь: $0000$, $0010$).
  • Хэрвээ $X$ ба $Y$ хоёр нь ТАИ бол (X)+(Y), (X)-(Y), (X)*(Y), (X)/(Y) нар нь бас ТАИ болно.
  • Хэрвээ $X$ ТАИ бол -(X), +(X) нар нь бас ТАИ болно.

Танд зөвхөн цифрүүд (0-9) ба "-", "+", "*", "/" тэмдэгтүүдээс тогтсон тэмдэгт мөр өгөгдөнө. Тийм бол хаалтуудыг арилгах үед өгөгдсөн тэмдэгт мөр үүсдэг байх бүх боломжит ялгаатай ТАИ-үүдийн тоог ол. Хариу хэт их тоо гарж болзошгүй тул $1000003$-д ($10^6+3$) хуваасан үлдэгдлийг олно уу.

Оролт

Эхний мөрөнд урт нь $2000$-аас хэтрэхгүй '0'-ээс '9' хүртэлх цифр ба '-', '+', '*', '/' тэмдэгтүүдээс тогтсон тэмдэгт мөр өгөгдөнө. Мэдээж эдгээрээс өөр тэмдэгт болон хоосон зай агуулахгүй.

Гаралт

Хариу болох ганц тоог $1000003$-д ($10^6+3$) хуваасан үлдэгдэл.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
1+2*3
Гаралт
2
Оролт
03+-30+40
Гаралт
3
Оролт
5//4
Гаралт
0
Оролт
5/0
Гаралт
1
Оролт
1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1
Гаралт
100728

Тэмдэглэл

Эхний жишээн дээр дараах хоёр ТАИ байх боломжтой:

((1)+(2))*(3)
(1)+((2)*(3))

Хоёр дахь жишээн дээр дараах гурван ТАИ байх боломжтой:

(03)+((-(30))+(40))
(03)+(-((30)+(40)))
((03)+(-(30)))+(40)
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...