Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. Маш ихээс ч их
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петя сургууль дээрээ том тоонуудын эртний нэршлийг заалгажээ. Жишээ нь Орос хэлний "tma" ("маш их") гэсэн үг мянгын тоог илэрхийлэх бол, "tma tmyschaya" ("маш ихээс ч их") гэсэн үг бас саяын тоог нэрлэдэг.
Петя энэ үгнүүдийг орчин үеийн болгож өөрчлөхийг хүссэн ба $k$ тоог илэрхийлэх
petricium
, $k^2$ тоог илэрхийлэх petricium la petricium
, $k^3$ тоог
илэрхийлэх petricium la petricium la petricium
гэх мэтчилэнгийн үгнүүдийг нээж
олов.
Ийм маягаар нэрлэх боломжтой тоонуудыг petriciumus cifera
гэх ба үгэнд орсон
la
-гийн тоог "илтгэгч" гэж нэрлэв.
Петягийн шинэ нээлт ямар нэг $l$ тоог petriciumus cifera
байдлаар нэрлэж болох
эсэхийг тодорхойлох асуудалтай нүүр тулжээ. Петя маш завгүй сурагч учраас түүнд
энэ асуултыг автоматжуулах хэрэгцээ гаржээ. Түүнд тусална уу.
Оролт
Эхний мөрөнд $k$ тоо. Дараагийн мөрөнд $l$ тоо байна. ($2 ≤ k, l ≤ 2^{31}-1$).
Гаралт
Хэрвээ $l$ тоог petriciumus cifera
хэлбэрээр нэрлэж болох бол "YES" үгүй бол
"NO" гэж эхний мөрөнд хэвлэнэ. Хэрвээ тоог амжилттай нэрлэсэн бол дараагийн
мөрөнд $l$ тооны илтгэгчийг хэвлэнэ.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
5 25
Гаралт
YES 1
Оролт
3 8
Гаралт
NO