Codeforces Round #803 (Div. 2)
20:07:18 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
E. Унтах
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нэгэн өдөр Вася хурдхан унтахаар электрон цагаа харан орондоо хэвтэж байв.
Вася өдөр нь $h$ цагтай, цаг нь $m$ минуттай нэгэн үл мэдэх оронд амьдардаг. Цаг нь аравтын бутархай тоогоор $H:M$ форматаар илэрхийлэгдэх ба $H:M$ тэмдэгт нь $h - 1$ тооны аравтын орноор илэрхийлэгдсэн цифрүүдийн тоотой тэнцүү тогтмол урттай. Үүнд хүрэхийн тулд шаардлагатай бол өмнө нь 0 нэмж болно. M мөн адил урттай байх ба үүний урт $m - 1$ тооны аравтын орноор илэрхийлэгдсэн цифрүүдийн тоотой тэнцүү тогтмол байна. Жишээ нь хэрэв $h = 17$, $m = 1000$ бол 13цаг, 75минут нь $"13:075"$ гэж харагдна.
Вася $h_{1}$ цаг $m_{1}$ минутаас $h_{2}$ цаг $m_{2}$ минут хүртэл харж байгаад унтжээ. Тэрээр одоо танаас цаг дээрх тоо нэгэн зэрэг дор хаяж $k$ тоогоор хэдэн удаа өөрчлөгдөхийг харсан болохыг тоолж өгөхийг хүсч байна.
Жишээ нь $04:19 -> 04:20$ болоход 2 тоо өөрчлөгдсөн бол, $23:59 $ -> $ 00:00$ болоход 4 тоо өөрчлөгдөж байна.
Вася цаг руу нэгээс өдрөөс илүүгүй хугацаанд харсан гэж үзнэ. Вася унтахаасаа өмнө хамгийн сүүлд цаг харахад "h2:m2$" болж байсан. Тэгэхээр Вася цаг "h2:m2$"-ээс дараагийн хоромд шилжих өөрчлөлтийг хараагүй гэсэн үг юм.
Оролт
Эхний мөр нь $h$, $m$, $k$ ($2 ≤ h, m ≤ 10^{9}$, $1 ≤ k ≤ 20$) гэсэн зайгаар тусгаарлагдсан 3 бүхэл тоо агуулна.
Дараагийн мөр зайгаар тусгаарлагдсан $h_{1}$, $m_{1}$ ($0 ≤ h_{1} < h$, $0 ≤ m_{1} < m$) гэсэн бүхэл тоонууд агуулна.
Үүний дараагийн мөр нь мөн зайгаар тусгаарлагдсан $h_{2}$, $m_{2}$ ($0 ≤ h_{2} < h$, $0 ≤ m_{2} < m$) гэсэн бүхэл тоонууд агуулна.
Гаралт
Вася нэгэн зэрэг дор хаяж $k$ тоо өөрчлөгдөхийг хэдэн удаа харсныг илэрхийлэх нэг тоо хэвлэ.
C++ дахь 64 бит бүхэл тоог унших болох бичихдээ %lld нарийвчлал ашиглахгүйг анхаарна уу. Үүний оронд cout хэсгийг ашиглах нь зүйтэй (мөн %I64d$ ашиглаж болно).
Орчуулсан: Энхгэрэл
Жишээ тэстүүд
Оролт
5 5 2 4 4 2 1
Гаралт
3
Оролт
24 60 1 0 0 23 59
Гаралт
1439
Оролт
24 60 3 23 59 23 59
Гаралт
0
Тэмдэглэл
Эхний жишээнд Вася дараах өөрчлөлтийг харна: 4:4
0:0 $ -> $ 0:1 $ -> $ 0:2 $ -> $ 0:3 $ -> $ 0:4
1:0 $ -> $ 1:1 $ -> $ 1:2 $ -> $ 1:3 $ -> $ 1:4
2:0 $ -> $ 2:1 $ -> $ 2:2 $ -> $ 2:3 $ -> $ 2:4.
(
)
Давхар сум нь цаг руу харсан мөчийг харуулна (энэ жишээнд Вася хоёр тоо нэгэн зэрэг өөрчлөгдөхийг харсан).
Хоёр дахь жишээнд $k = 1$. Цагны тоо нь харж байх мөчид дор хаяж нэг цифрээр өөрчлөгдөж байсан бол өөрчлөгдсөнд тооцогдно. Нийт өөрчлөлт $24*60 = 1440$ тэнцүү байх боловч Вася 23:59-өөс 00:00 хүрэх ийм өөрчлөлтийг харж чадаагүй.
Гурав дахь жишээнд цаг руу харж эхлэнгүүт л шууд унтчихсан учир ямар нэг өөрчлөлт харж чадаагүй.