A. Дүрмийн хичээл

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя 3-р ангид байхаасаа хэлний дүрмэнд сонирхолтой болжээ. Тэр Петягийн гэж нэрлэсэн өөрийн гэсэн хэлийг бүтээв. Петя найзуудтайгаа чатлаж болохуйц туйлын энгийн хэлийг бүтээхийг хүссэн учраас түүний хэлний дүрэм нь дараах хэдхэн зүй тогтлоор илэрхийлэгдэнэ. Үүнд:

  • Энэ хэлний яриа нь $3$ үндсэн бүтэцтэй: тэмдэг нэр, нэр үг, үйл үг. Түүний хэлний бүх үгнүүд тэмдэг нэр, нэр үг, үйл үгийн аль нэг нь байна.
  • 2 хүйстэй: эр ба эм. Хэлний бүх үг нь эр эсвэл эм хүйстэй байна.
  • Эр хүйсийн тэмдэг нэр lios-оор, эм хүйсийн тэмдэг нэр liala-аар төгсөнө.
  • Эр хүйсийн нэр үг etr-ээр, эм хүйсийн нэр үг -etra-аар төгсөнө.
  • Эр хүйсийн үйл үг initis-ээр, эм хүйсийн үйл үг inites-ээр төгсөнө.
  • Түүнчлэн Петягийн хэлний бүх үг нь дээрх $6$ төгсгөлийн аль нэгээр төгссөн байна. Петягийн хэлэнд үгийн өөр төгсгөл байхгүй.
  • Зөвхөн төгсгөлүүдээс бүрдсэн үг байж болно. Жишээлбэл, "lios", "liala", "etr" зэрэг үгнүүд Петягийн хэлэнд байдаг.
  • Цэг таслал, цагийн дүрэм, нэг болон олон тооны хэлбэр зэрэг хэлний ямар ч хүндрэл байхгүй.
  • Өгүүлбэр нь хүчинтэй хэлний нэг үг эсвэл нэг хэллэг байна.

Өгүүлбэр нь дараах нөхцөлийг хангасан Петягийн хэлний үгсийн ямар ч дараалал байж болно:

  • Дарааллаараа буюу зүүнээс баруун тийш: (0 эсвэл олон тэмдэг нэр) (1 нэр үг) (0 эсвэл олон үйл үг).
  • Өгүүлбэрт байгаа бүх үг ижил хүйстэй байна.

Петягийн найз Вася Петягийн хэлийг дэмждэг messenger буюу зурвасаар харилцдаг програм зохиожээ. Петя энэ програмд үг үсэг болон дүрмийн алдаа шалгагчийг нэмэхийг хүсэв. Гэтэл Вася өөр улсад байсан бөгөөд Петя хүлээх дургүй байсан тул таныг энэ асуудалд туслаач хэмээн хүсч байна. Таны даалгавар бол өгөгдсөн үгсийн дараалал нь Петягийн хэлний 1 өгүүлбэр болж чадах эсэхийг тодорхойлох явдал юм.

Оролт

Эхний мөр нь Латин жижиг үсгүүдээс бүрдсэн нэг буюу түүнээс олон үгсийг агуулна. Нийт тэмдэгтийн тоо (үсэг болон хоосон зайг багтаана) $10^{5}$-аас хэтрэхгүй.

Дараалсан 2 үг нь хооронд 1 хоосон зайгаар тусгаарлагдах ба оролтын өгөгдөл нь өөр бусад хоосон зай агуулахгүй. Өгөгдсөн үг нь Петягийн хэлэнд харьяалагдахгүй байж болно.

Гаралт

Өгөгдсөн текст нь Петягийн хэлэнд харьяалагдахгүй бол эсвэл текст нь нэгээс олон өгүүлбэр агуулсан бол "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлээрэй. Эсрэг тохиолдолд "YES" (хашилтгүйгээр) гэж хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
petr
Гаралт
YES
Оролт
etis atis animatis etis atis amatis
Гаралт
NO
Оролт
nataliala kataliala vetra feinites
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...