B. Петя ба дөрвөлжин

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петя дөрвөлжин (квадрат) дүрсээр тоглох дуртай. Ээж нь түүнд $2n × 2n$ хэмжээтэй дөрвөлжин самбар авч өгчээ. Петя дөрвөлжин доторх нэг нүдийг тэмдэглээд дараах даалгаврыг гүйцэтгэх болсон.

Даалгавар бол нүднүүдийн ирмэгийн дагуу зураас татаж уг самбарыг хоёр ижил хэсэгт хуваах. Хувааж байгаа зураас тэмдэглэсэн нүдтэй ямар ч ерөнхий цэггүй байх ба хуваагдсан хоёр хэсгийг эргүүлж үзэхэд тэнцүү байх ёстой.

Петя яг ийм аргаар дөрвөлжинг хоёр тэнцүү хувааж болох эсэхийг мэдэхийг хүсчээ. Түүнд тусална уу.

Оролт

Эхний мөрөнд квадратын талын урт $2n$ ($2 ≤ 2n ≤ 100$), тэмдэглэгдсэн нүдний мөрийн дугаар $x$, баганын дугаар $y$ ($1 ≤ x, y ≤ 2n$) өгөгдөнө.

Мөрүүдийг дээрээс доош, багануудыг зүүнээс баруун тийш хүртэл дугаарлах ба аль алийг нь 1-ээс эхлэн дугаарлана.

Гаралт

Хэрвээ хоёр тэнцүү хуваах боломжтой бол "YES" үгүй бол "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
4 1 1
Гаралт
YES
Оролт
2 2 2
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээ тэстэн дээр дараах байдлаар хувааж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...