B. Азтай тэмдэгт мөр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петяа азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн 4 ба 7 - ын тоонууд агуулсан тоонуудыг хэлнэ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд $5, 17, 467$ эдгээр нь биш юм.

Петяа сүүлийн үед Латин цагаан толгойн жижиг үсгээдээр бүтсэн азтай тэмдэгт мөрийг тодорхойлохоор сурж байгаа. Ямар нэгэн үсэгний хувьд тухайн үсэгний тэмдэгт мөрд байрлах бүх байрлалаас нь хамааруулаад бүх байрлалуудын тоон утгаар нь өсөх тоон дараалал гарган авна. Үүний үр дүнд 26 ширхэг тоон жагсаалт(Жагсаалт : хэд хэдэн тоонуудыг дотроо агуулсан бүтэц юм. ) үүснэ. Зарим нь хоосон байж болно. Азтай тэмдэг мөр гэдэг нь жагсаалт бүрийн ямар нэгэн дараалсан хоёр тоонуудын абслют ялгавар нь азтай тоо байдаг тэмдэгт мөрийг хэлнэ.

Жишээбэл : "zbcdzefdzc" тэмдэгт мөрийн хувьд ижил үсгүүдийн байрлалын жагсаалт нь :

  • b: 2
  • c: 3, 10
  • d: 4, 8
  • e: 6
  • f: 7
  • z: 1, 5, 9
  • a, g, h, ..., y гэдгээр үсгүүдийн байрлалын жагсаалт хоосон байна.

Энэ бол азтай тэмдэгт мөр бүх зөрүүнүүд нь азтай тоонууд байна. Учир нь $z: 5 - 1 = 4, 9 - 5 = 4$ мөн $c: 10 - 3 = 7, d: 8 - 4 = 4.$

Тэмдэглэл: Зөвшөөрөгдөөгүй үсгүүдийг хэрэглэж болохгүй. Уг тэмдэгт мөрийг азтай байх эсэхт ижил үсгүүдийн байрлал нөлөө үзүүлэхгүй. Бүх үсгүүд нь ялгаатай байх тэмдэгт мөрийг азтай тэмдэгт мөр гэнэ.

$n$ урттай цагаан толгойн дараалалаар хамгийн бага байдаг азтай тэмдэгт мөрийг олно уу?

Оролт

Тэмдэгт мөрийн уртыг илэрхийлэх $ n (1 ≤ n ≤ 10^5) $ тоо өгөгдөнө.

Гаралт

$n$ урттай цагаан толгойн дараалалаар хамгийн бага байдаг азтай тэмдэгт мөрийг хэвлэнэ.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
5
Гаралт
abcda
Оролт
3
Гаралт
abc

Тэмдэглэл

The lexical comparison of strings is performed by the < operator in modern programming languages. String $a$ is lexicographically less than string $b$ if exists such $i$ ($1 ≤ i ≤ n$), that $a_{i} < b_{i}$, and for any $j$ ($1 ≤ j < i$) $a_{j} = b_{j}$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...