E. Алхаад марш

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жек цэрэг болсон боловч жагсаалын бэлтгэл дээр байж боломгүй алдаа гаргаад байлаа. Учир нь тушаалын дагуу алхааг зүүн хөлөөс эхэлж, дараа нь хөлөө солбиж алхах боловч тэр шал өөрөөр алхаад байв. Ийм юм гэж байх уу!

Жишээ нь, Жек "Баруун, Зүүн, Зогсох" гэсэн дарааллыг л тогтоочихсон боловч түрүүч "Зүүн, Баруун, Зүүн, Баруун, Зүүн, Баруун" гэж хашгирч байгаа гэж бодъё. Энэ үед Жек эхний алхамаа баруун хөлнөөсөө эхлэх ба дараа нь зүүн хөлөөрөө алхана, дараа нь түр будилж хэсэг хугацаанд зогсоно. Мөн дахиад л өөрийнхөө тогтоосон дарааллын дагуу баруун хөлнөөсөө эхэлж алхах ба дараа нь зүүн хөл, зогсолт гэх мэтээр үргэлжилнэ. Энэ тохиолдолд Жек зөвхөн гурван алхам тутмын нэгд нь зөв алхалт хийж таарна.

Офицер түүнд энэ алдааг нь анхааруулах үед Жек өөрийнхөө тогтоосон дарааллаа өөрчлөх гэж үздэг боловч өөрийнхөө дараалалд зөвхөн зогсолтууд нэмэх байдлаар л өөрчлөх л боломжтой гэж үзжээ. (Зогсолт команд нь нэг алхам хийхтэй адил хугацаа шаардана). Мэдээж Жек зогсолтгүйгээр нэг хөлөөрөө хоёр дараалан алхаж болохгүй билээ. Гэсэн хэдий ч түүний одоогийн тогтоосон алхалтын дараалал нь тийм ч боломжгүй зүйл бас биш юм.

Цэрэг Жекд таны тусламж хэрэгтэй байна. Түүний тогтоосон дараалалд нь зарим зогсолтуудыг нэмсэний дараа зөв алхамын дараалалтай таарж болох хамгийн их хувийн боломжийг тооцно уу.

Оролт

Нэг мөрөнд Жекийн тогтоосон алхалтыг илэрхийлэх "L" (зүүн хөл), "R" (баруун хөл), "X" (зогсолт) тэмдэгтүүдээс тэмдэгт мөр өгөгдөнө. Урт нь $10^{6}$-аас хэтрэхгүй.

Гаралт

Жекийн зөв алхалттай хамгийн их давхцаж болох алхалтын хувь. Таслалаас хойш зургаан орны нарийвчлалаар тоймлож хэвлэнэ үү.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
X
Гаралт
0.000000
Оролт
LXRR
Гаралт
50.000000

Тэмдэглэл

Хоёр дахь жишээн дээр хэрэв 2 зогсолт нэмбэл LXXRXR буюу LRLRLRLRLRLRL...-н оронд LXXRXRLXXRXRL... гэсэн дараалалтай болох бөгөөд хоёр алхам тутмын нэг нь зөв алхалттай таарах болно. Хэрвээ бид ямар ч зогсолт нэмэхгүй бол энэ дараалал нь буруу буюу гүйцэтгэх боломжгүй алхалтын дараалал болно. Учир нь Жек баруун хөлнөөсөө эхэлсэн алхамыг 2 дарааллан хийж чадахгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...