D. Азтай эрэмбэлэлт

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн $4$ ба $7$-ын тоонууд агуулсан тоонуудыг хэлнэ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд бөгөөд $5, 17, 467$ нь биш юм.

Петя төрсөн өдрөөрөө $n$ тооноос бүтсэн массив бэлгэнд авчээ. Тэр тоонуудыг үл буурахаар эрэмбэлэхийг хүсчээ. Хэдий тийм ч эрэмбэлэх үйл явц жаахан уйтгартай ажил тул Петя хөгжилтэй болгохын тулд солих (swap) үйлдэл хийгдэх хоёр тооны ядаж нэг нь азтай тоо байвал солих үйлдлийг хийж байхаар болов.

Тийм бол эрэмбэлж болох боломжийг солих үйлдлийн цувааг хэвлэ. (Энэ үйлдлийн тоо $2n$-ээс хэтрэхгүй).

Оролт

Эхний мөрөнд массивийн элементүүдийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$).

Хоёр дахь мөрөнд эрэмбэлэх ёстой массивийн элементүүд болох $10^9$-аас хэтрэхгүй $n$ ширхэг эерэг тоонууд өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд солих үйлдлийн тоо $k$ ($0 ≤ k ≤ 2n$) байна.

Дараагийн $k$ мөрөнд солих элементүүдийн дугаарыг хос хосоор нь хэвлэнэ. Массивыг $1$-ээс эхлэн дугаарлана гэж үзнэ үү. Хэрвээ эрэмбэлэх боломжгүй бол зөвхөн "-1" гэж хэвлэхэд л болно.

Олон хариу байвал алийг нь ч хэвлэсэн болно. Танд $k$ тоог бага байлгах шаардлага байхгүй, $2n$-ээс хэтрэхгүй байхад л болно.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2
4 7
Гаралт
0
Оролт
3
4 2 1
Гаралт
1
1 3
Оролт
7
77 66 55 44 33 22 11
Гаралт
7
1 7
7 2
2 6
6 7
3 4
5 3
4 5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...