A. Азтай цифрүүдийн нийлбэр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн $4$ ба $7$-ын тоонууд агуулсан тоонуудыг хэлнэ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд бөгөөд $5, 17, 467$ нь биш юм.

Петя цифрүүдийн нийлбэр нь $n$-тэй тэнцүү байдаг хамгийн бага азтай тоог олохыг хүсч байгаа. Түүнд тусална уу?

Оролт

Цифрүүдийн нийлбэр болох $n$ ($1 ≤ n ≤ 10^6$) ганц тоо өгөгдөнө.

Гаралт

Цифрүүдийн нийлбэр нь өгөгдсөн тоотой тэнцүү байх хамгийн бага тоог хэвлэ. Хэрэв тийм тоо олддоггүй бол $-1$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
11
Гаралт
47
Оролт
10
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...