B. Өгөгдлийн төрлүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Татягийн дүү Тутя програм бичиж сурж байгаа.

Тутягийн том ах нь сайн програмчин ба тэр ахаасаа ч мундаг програмчин болохыг мөрөөддөг байв. Тутя Германы Кайро Их Сургуульд (ГКИС) "Gava" хэл үзэж байгаа.

Өнөөдөр Тутя "Gava" хэлний тэмдэггүй бүхэл тоон (unsigned integer) төрөлтэй танилцсан. "Gava"-д $n$ янзын тэмдэггүй бүхэл тоон төрлүүд байдаг. $i$-р тоон төрөл $a_i$ битийн хэмжээтэй ба $0$-ээс эхлэн $2^{a_i}-1$ хүрсэн тоонуудыг дүрсэлж чадна.

Тутя өөр илүү сайн програмчлалын хэл судалдаг ч юм бил үү гэж бодож байлаа. Хэрвээ ямар нэг $x$ тоог $i$-р ($a_i$ битийн) төрөл дүрсэлж чадах боловч $x·x$ тоог харуулж чадах $j$-р ($a_j$ битийн) төрөл (энд $a_i < a_j$) олдохгүй бол Тутя "Gava" хэлийг хэрэглэхээ болихоор шийдэв.

Тутя ямар шийдвэр гаргахыг олно уу. Таны даалгавараас Тутягийн хувь заяа шийдэгдэх нь байна шүү.

Оролт

Эхний мөрөнд нийт тоон төрөл $n$ ($2 ≤ n ≤ 10^5$). Дараагийн мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг $a_i$ ($1 ≤ a_i ≤ 10^9$) тоо байна. Зарим төрлүүд хоорондоо ижил хэмжээтэй байж болно.

Гаралт

Хэрвээ Тутя "Gava" хэлийг хэрэглэхээ болих бол "YES" үгүй бол "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
3
64 16 32
Гаралт
NO
Оролт
4
4 2 1 3
Гаралт
YES

Тэмдэглэл

In the second example, $x = 7$ $(111_{2})$ fits in $3$ bits, but $x^{2} = 49$ $(110001_{2})$ does not fit in $4$ bits.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...