Codeforces Round #803 (Div. 2)
20:06:25 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Палиндром цагууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Татя лекцэнд ирсэн л бол заавал унтаж нойр авдгийг найзууд нь андахаа байжээ.
Нэгэн удаа лхагва гаригийн үдийн хойно Татя профессор "X"-н хичээл суухдаа яг
унтахынхаа өмнө Сахерын бугуйн дахь электрон цагнаас 12:21
болж байгааг
харчихаад энэ ч эхнээсээ ч сүүлээсээ адилхан харагдах тоо юм даа гэж бодоод
унтав.
Ийнхүү унтаж байхдаа тэр зүүдэндээ палиндром харагдах цаг болтол сэрэхгүйгээр үүрд нам унтаж байна гэж хар даржээ. Тэгээд аз болж цочиж сэрээд тэр дороо дараагийн палиндром хугацааг заадаг програм бичихээр шийдэв. Тэгсэн ч тэр програм бичих тал дээрээ тийм ч сайн биш учир танаас тусламж хүсчээ.
Оролт
Нэг мөрөнд "HH:MM" формат бүхий цагийн мэдээлэл байна. "HH" нь "00"-ээс "23" хүртэл цагийг заана. Харин "MM" нь "00"-ээс "59" хүртэл минутыг заана. "HH" ба "MM" нь яг хоёр цифрээс бүтнэ.
Гаралт
Өгөгдсөн хугацаанаас хойш хамгийн ойр орших палиндром цагийг хэвлэнэ.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
12:21
Гаралт
13:31
Оролт
23:59
Гаралт
00:00