E. Дартс

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Төгсөлтийн баярын орой Кайро дахь Германы их сургуулийн оюутнууд дартс тоглож байна. Жинхэнэ дартсын самбар байхгүй байсан учир тэд Кайро дахь Германы их сургуулийн дээд удирдлагуудын зургийг ашиглан тоглож байна. $n$ тооны тэгш өнцөгт хэлбэртэй зурагнуудыг хананд байрлуулжээ. Тэд санаатай болон санамсаргүй давхцаж болно. Зурагнуудыг босоогоор болон хөндлөнгөөр байрлуулах нь тийм ч ач холбогдолгүй ба зургийг хананд өлгөхийн өмнө эргүүлж болно.

Нэг дартс шидэлтийн оноо оносон зургуудийн тоогоор ирлэхийлэгднэ.
Патма шидсэн боловч оноо тэмдэглэгдсэнгүй. Тэрээр дор хаяж нэг зураг оносон гэдгээ санаж байв.

Шидэлтийн тархалтын магадлал тухайн хана дагуу тэнцүү гэж үзээд Патмагийн оноо хэд байсан байж болох вэ?

Оролт

Эхний мөр нь $n$ ($1 ≤ n ≤ 500$) гэсэн бүхэл тоо агуулах ба энэ нь хана дээрх зурагнуудын тоог харуулна. Дараагийн зурагнуудын тодорхойлох $n$ мөр нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан (зурагны $4$ булангуудын координат): $x_{1}$, $y_{1}$, $x_{2}$, $y_{2}$, $x_{3}$, $y_{3}$, $x_{4}$, $y_{4}$ гэсэн $8$ бүхэл тоо агуулна. Зураг бүр нь тэгээс ялгаатай хэсэгтэй тэгш өнцөгт байна. Координатууд нь абсолют утгаараа $10^{4}$-ээс хэтрэхгүй бүхэл тоонууд байна. Тэгш өнцөгтүүдийн координатууд нь цагийн зүүний дагуу болон эсрэг чиглэлд өгөгдсөн байна.

Гаралт

Шидэлтийн онооны математик дунджийг хэвлэнэ үү. Хариуны харьцангуй болон абсолют алдаа нь $10^{ - 6}$ байх үед хүлээн зөвшөөрөгднө.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
1
0 0 0 2 2 2 2 0
Гаралт
1.0000000000
Оролт
1
-1 0 0 1 1 0 0 -1
Гаралт
1.0000000000
Оролт
4
0 0 0 1 3 1 3 0
0 0 0 3 1 3 1 0
3 3 2 3 2 0 3 0
3 3 3 2 0 2 0 3
Гаралт
1.5000000000
Оролт
2
-1 0 0 1 1 0 0 -1
0 0 1 1 2 0 1 -1
Гаралт
1.1428571429
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...